Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Чех 2019 оноос үслэг амьтан үржүүлэхгүй
2019 оны нэгдүгээр сараас эхлээд Чех улсад арьсыг нь ашиглах зорилгоор амьтан үржүүлэх фирмүүдийн үйл ажиллагааг зогсоон хаах тухай хуулийг тус улсын парламент баталлаа.
“Ийм бизнес XXI зууны хэм хэмжээнд тохирохгүй” гэж энэ хуулийн төслийг санаачлагчдын нэг Йиржи Коубек хэлсэн байна.
Энэ хуулийг 161 депутатын 132 нь дэмжиж баталжээ. Хуульд “Амьтныг алах, арьсыг нь авах зорилгоор үржүүлэхийг хориглоно” гэж заасан байна. Энд туулай, булга үнэгний аж ахуйнууд орж байгаа юм.
Одоо үслэг амьтны аж ахуй эрхэлдэг компаниуд нэг жил ажиллаад хаалгаа барих болж байна гэсэн үг. Гэхдээ төр тэдэнд нэг жилийн ашгаас нь хэтрэхгүй нөхөн олговор олгох юм байна.
Ийм хуулийн төсөл санаачлах нь чехийн телевизээр гарсан үнэгний аж ахуйн тухай нэгэн баримтат киноноос эхтэй гэнэ. Энд арьс үйлдвэрлэдэг нэгэн фирмийн үнэг агнаачийн тухай гарсан юм байна.
“Ийм кадрын дараа амьтан үржүүлдэг фирмийн эсрэг санал өгөхгүй байхын аргагүй. Эмэгтэй хүний малгай хийхийн тулд ийм аймшигт зүйл хийж байгааг өршөөхийн арга алга” гэж парламентын байгаль орчныг хамгаалах хорооны тэргүүн Робин Бёних сэтгүүлчдэд ярьжээ.
Чехэд булга, үнэг үржүүлдэг 9 том фирм ажиллаж жилдээ 20 мянга орчим арьс бэлтгэдэг юм байна. Эдгээр аж ахуйнуудын эзэд хуулийн төслийг хүчтэй эсэргүүцсэн ч баталж орхисон байна. Гэхдээ парламентын дээд танхим авч үзээгүй, ерөнхийлөгч батламжлаагүй байгаа юм.
“Төр миний хамгийн амжилттай яваа бизнесийг ингээд устгах гэж үү. Би сүүлийн таван жилд хөлс хүчээ гаргаж байж 30 сая крон олсон. Би бүтээгдхүүнээ зөвхөн улсдаа ч биш АНУ, Орос, Азийн орнуудад гаргадаг. Одоо би юу хийж яаж амьдрах юм” гэж нэгэн фирмийн эзэн Давид Войтишек ярьсан байна.

0 Сэтгэгдэл