Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЕХШБ монголын ноолуурын салбарыг 16 сая доллараар дэмжинэ


“Европын хөгжил шинэтгэлийн банк” манай ноолуурын салбарыг дэмжиж “Говь” компанид 16 сая доллар өгөхөөр болжээ. Энэ хөрөнгөөр Улаанбаатар хотын Ulaanbaatar Galleria худалдааны төвд шинэ дэлгүүр нээх юм байна. Мөн оёдлын болон нэхэх машинуудаа шинэчилж, бүтээгдхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх юм байна. Ингэснээр тус компанийн малчдаас худалдан авдаг түүхий ноолуурын хэмжээ нэмэгдэж энэ нь улс орны эдийн засагт нааштай нөлөө үзүүлнэ гэжээ.
Ноолуур, тэмээний ноосон бүтэгэдхүүн үйлдвэрлэдэг дэлхийн таван компанийн тоонд ордог “Говь” компаниийг 1981 онд Японы хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан юм гэж riamoda.ru хэвлэл мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан