Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Вэйсэл Чифтжи: Монголд нийт 30 сая ам.долларын төсөл хэрэгжүүлжээ
Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн (ТИКА) Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжитэй ярилцлаа. Тэрбээр “ТИКА бол хоёр ард түмний сэтгэлийн гүүр болж байгаа байгууллага юм” гэдгийг онцлон хэлж байсан юм.
-Та Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй байна. Монгол оронд хэр идээшиж байна вэ?
-Монголд ирнэ гэсэн мөрөөдөл байсан. Мөрөөдлөө биелүүлж, ажиллах болсонд баяртай байна. Монголын ард түмэнд туслах чин зорилго өвөртөлж ирсэн. ТИКА-гийн суурин төлөөлөгчөөр томилогдохоос өмнө Монголд ирж байсан. Тиймээс танай сайхан орны тухай эртнээс мэднэ.
-Монгол, Турк орон түүхийн нандин хэлхээсээр холбогддог, найрсаг харилцаатай ард түмэн. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд ТИКА байгууллагаас манай улсын бүх салбарт дэмжлэг үзүүлж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Та ТИКА байгууллагын бодлого, чиглэлийг тодруулахгүй юу?
-Манайх анх төлөөлөгчийн газраа 1992 онд байгуулсан. Анх найман оронд төлөөлөгчийн газар байгуулсны нэг нь Монгол байсан. Өнөөгийн байдлаар манайх дэлхийн 176 оронд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 56 оронд манай байгууллага төлөөлөгчийн газартай. Тэр дотор Монголд маш өндөр ач холбогдол өгдөг орон юм. Монголд үйл ажиллагаа явуулсанаас хойш ойролцоогоор 520 гаруй төсөл хэрэгжүүлжээ.
Бид танай оронд ийм төсөл хэрэгжүүлмээр байна гэсэн зарчмаар ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, бид ийм юм хэрэгтэй гэсэн зарчмаар бус, Монголын ард түмэн юу хүсч байна, түүний дагуу боломжтой төслүүдийг сонгож аваад хэрэгжүүлдэг. Монголчуудаас ирсэн санал, хүсэлтийн дагуу төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг гэсэн үг л дээ.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй жилийн хугацаанд бүх салбар, тэр дундаа боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт өндөр ач холбогдол өгч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Төсөл хөтөлбөрийн бүх санхүүжилт буцалтгүй дэмжлэг байдаг. Турк олон салбарт туршлагатай. Уг салбар бүрт өөрсдийн туршлагаа хуваалцаад, цаг алдалгүй, асуудлыг газар дээр нь шийдээд явахыг эрмэлздэг.
-Энэ онд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлсэн гэж сонссон. Манай улс уул уурхайн салбараас хэт хамааралтай тул эдийн засгийг олон тулгууртай болгоход төсөл үр ашгаа өгөх болов уу?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан атрын аяныг үргэлжлүүлэх хүрээнд хөдөө аж ахуйн салбарт малын тэжээлийн ургамал тарих ажлыг эрчимтэй эхлүүлсэн байгаа. Мөн мах боловсруулах чиглэлээр цогц төсөл болгон хөгжүүлэхээр зорьж байна.
Өнгөрсөн долоо хоногт малын тэжээлийн ургамлын туршилтын тариалалтыг эхлүүлж Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн Жаргалант суманд очоод ирсэн. Саяхан Булган аймаг руу тариалалт хийх үр тариаг явууллаа. Мөн Төв аймгийн Борнуурт Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран хоёр газар туршилтын тариалалт хийнэ. Түүнчлэн, Налайхад бас туршилтын тариалалт хийхээр төлөвлөж байна.
Миний авсан мэдээллээр Монгол Улсын эдийн засаг уул уурхай дээр түшиглэж байна. Эдийн засгийг тэтгэх олон тулгуур алга. Иймд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор малын тэжээлийн ургамлыг Туркаас авчирсан. Монголын боломжит газруудад туршилтын тариалалт хийж байна. Сүүлд хаана нь хамгийн сайн ургац хурааж, үр ашигтай байгаагаас хамаарч дараа жилээс тухайн газар их хэмжээний тариалалт хийнэ.
Мянга сонсохоор нэг үз гэдэг. Энэ утгаараа ард түмэн дээрх ургамалтай танилцаж, үр ашгийг нь мэдэрч, өөрсдөө тарьж ашиг орлого олох, амьдрал ахуйдаа ашиглах сэдлийг өгөх зорилгоор олон газар туршилтын тариалалт хийж байгаа. Мөн сүүлд энэ дундаас хамгийн их ургац авах боломжтой бүсийг тодорхойлж, тариалалтын төвийн бүс болгоно.
-Манай улсад өмнө нь тарьж байгаагүй шинэ сорт уу?
-Тийм ээ. Туркад цаг агаарын ялгаатай долоон бүс байдаг. Энэ дундаас Монголтой цаг агаарын хувьд хамгийн ойр бүсэд энэ ургамлыг амжилттай тариалж ирсэн. Иймд тус бүсээс ургамлыг наашаа авчирсан. Эдгээр ургамал хүйтэнд тэсвэртэй, мөн ус их шаардаад байдаггүй. Арчилгаа багатай ургамал юм. Манайх холбогдох аймгийн удирдлагууд, салбарын яам, хөдөө аж ахуйн сургуультай хамтран ажиллаж, санал бодлоо хэлэлцэж нэгдсэн ойлголт, тохиролцоонд хүрсэн.
-Манай улсад газар тариалн, мал аж ахуйн салбарыг хамгийн үр ашигтай байдлаар хөгжүүлэх боломжийг хэрхэн харж байна вэ. Турк бол газар тариалан, мал аж ахуйн салбар өндөр хөгжсөн орон шүү дээ?
-Юуны өмнө хөдөө аж ахуй Монголд маш чухал салбар гэдгийг онцлох ёстой. Нийт ард түмний 40 хувийн аж амьдрал энэ салбараас шалтгаалж байна. Тиймээс бид уг чиглэлд төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн. Турк хөдөө аж ахуйн салбарт өндөр туршлагатай. Уг туршлагаа хуваалцаж, өмнө нь туулж байсан алдаагаа Монголд давтуулахгүй байх зорилгоор төслийг эхлүүлж байна. Энэ бол туршилтын төсөл. Гарах үр дүнгээс хамаарч хамтын ажиллагааг цаашид өргөжүүлнэ. Дээр хэлсэнчлэн, ингэж хий, тэгж хий гэж бид хэлж чадахгүй. Монголын талаас ямар хүсэлт ирнэ, түүний дагуу бид ажилладаг.
Монголын энэ салбар дахь нөөц бололцооны талаар хэлбэл, дээр өгүүлсэнчлэн манайд цаг уурын ялгаатай долоон бүс байгаа. Нэг нь цас их ордог болохоос бус Монголтой адилхан. Тэнд газар тариалан, мал аж ахуйн салбар маш сайн хөгжсөн. Үүнийг Засгийн газраас дэмжиж хөгжүүлсэн. Малаа өсгөх, урагцаа боловсруулах, бүтээгдэхүүнээ гадаад зах зээл рүү гаргах бүх нөхцөлийг Засгийн газраас бүрдүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, тухайн салбарыг хөгжүүлэх гэж байгаа бол нэг бус цогцоор нь дэмжиж өгч байж тогтвортой хөгжих боломж бүрдэнэ.
-Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Станбулын хотын захирагчийн алба, Туркийн хотуудын холбоо хамтраад төслийн урьдчилсан судалгааны ажлууд хийгдэж байна. Уг төслийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүд байгуулах юм. Эдгээр төвийг эмнэлгүүдийн ачааллыг багасгах зорилгоор захын гэр хорооллуудад бүх үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтойгоор байгуулна.
-Манай улсын хороо бүрт өрхийн эмнэлэг байдаг. Ямар ялгаатай вэ?
-Өрхийн эмнэлгээс том байна. Мөн эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлнэ. Нэг төв 500 метр квадрат талбайтай гэдгээс хэр том болох нь харагдах байх. Одоо төслийн судалгаа, зураг төслийн ажил хийгдэж байна. Энэ жил эхлүүлнэ. Төслийг нийт зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ. Бүгд гэр хороололд байна. Гэхдээ хаана байгуулахыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас тодорхойлж өгнө.
-Газар тариалан болон эрүүл мэндийн салбараас энэ онд өөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бусад төсөл хөтөлбөрүүдийн талаар тодруулахгүй юу?
-Нэг музей, 10 өрхийн эмнэлгийн төв, нэг диализийн төв байгуулахаас гадна олон жижиг төсөл бий. Тэр болгоныг дурдвал цаг их орно. Ерөнхийдөө томоохон төсөл хөтөлбөрүүдээ голчлон ярьж байна. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төв, музей байгуулах төсөл хөтөлбөрт өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлсэн нийт төсвийн 30-аас дээш хувьтай дүйх хөрөнгө оруулалт орно. Үүнээс гадна Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтраад хяналтын системийн төсөл байгаа. Мөн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл ч яригдаж байна.
Манайх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтраад хоригдлуудыг орлоготой болгох төсөл хэрэгжүүлсэн. Улмаар төмрийн цех байгуулсан. Ингэснээр тухайн хүмүүсийг нийгэмшүүлэх, нийгэмд тустай зүйл хийхэд нь дэмжиж байгаа юм. Бас нэг ТББ-тай хамтраад оёдлын цех байгуулсан.
Энэ нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг ажил орлоготой болгох зорилготой. Өдөрт гурван цагийн сургалт зохион байгуулж байна. Мөн Хөвсгөлд цаатан ард иргэдийн соёл иргэншлийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор соёлын төв байгуулсан. Ингээд дурдаад байвал олон төсөл хэлэх боломжтой.
-ТИКА-гаас өнгөрсөн хугацаанд 520 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн тухай хэлсэн. Нийт санхүүжилт нь хэд болж байгаа вэ. Жилд ер нь хэчнээн төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөдөг вэ? Мөн өнгөрсөн онд урьд өмнө нь байгаагүй хамгийн олон төсөл хэрэгжүүлсэн гэж сонссон?
-Бид ач холбогдолоор нь эрэмбэлж, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг. Тийм учраас нэг жилд тэдэн төгрөг гэсэн төсөв баталдаггүй. Тухайн жилд ирсэн төслүүдээс шаардлагатай гэж үзсэнийг нь өөрсдийн боломжид тулгуурлаж санхүүжүүлээд явдаг.
Өнгөрсөн жил хамгийн олон буюу 70 төсөл хэрэгжүүлсэн. Түүний 55 нь хэрэгжээд дууссан. Үлдсэн нь үргэлжилж байна. Нондин Турк маш хэцүү байдалтай байсныг та бүхэн мэдэх байх. Тийм байсан ч бид хэмнэлт хийгээгүй. Яагаад гэвэл манай хоёр орны ахан дүүсийн найрсаг харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг.
Ерөнхийдөө өдийг хүртэл Монголд нийт 30 сая ам.долларын төсөл хэрэгжүүлжээ. Бид төслийг жижиг, том бус хэр ач холбогдолтой, хүмүүст хэрэгтэй гэдэгт голлон анхаардаг. Төсвөөс илүү төслийн үр бүтээмж чухал байдаг. Иймд үнэхээр үр ашигтай, хэрэгтэй төсөл гэж үзвэл заавал хэрэгжүүлэхийг эрмэлздэг.
Дээрх 30 сая ам.долларын тухайд зөвхөн тухайн төслийг санхүүжүүлсэн дүн юм. ТИКА байгууллагын үйл ажиллагааны зардал багтаагүй. Манайд бүх салбарын мэргэжилтнүүд ирж ажилладаг. Судалгаа хийнэ. Энэ бүх зардлыг дээрх дүнд оруулаагүй.
Өнгөрсөн жил хамгийн олон буюу 70 төсөл хэрэгжүүлсэн. Түүний 55 нь хэрэгжээд дууссан. Үлдсэн нь үргэлжилж байна. Нондин Турк маш хэцүү байдалтай байсныг та бүхэн мэдэх байх. Тийм байсан ч бид хэмнэлт хийгээгүй. Яагаад гэвэл манай хоёр орны ахан дүүсийн найрсаг харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг. Ерөнхийдөө өдийг хүртэл Монголд нийт 30 сая ам.долларын төсөл хэрэгжүүлжээ.
-Загасыг нь барьж өгөхөөс илүү барих аргыг нь зааж өгөх зарчмаар явдаг юм байна?
-Манай ард түмний үзэл бодол тийм байдаг. Бэлэнчлэх бус хэрхэн олох аргыг заах зарчмаар явдаг. ТИКА бол хоёр ард түмний сэтгэлийн гүүр болж байгаа байгууллага юм. Өөрт байгаа бүх мэдлэг бололцоогоо хуваалцах зарчмаар ажилладаг.
-Монголчууд та бүхний итгэлийг хэр дааж байна вэ? Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүнгүүдэд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Манай харилцагч байгууллагууд өөрсдийн хийх ёстой зүйлэ хийдэг, бидний итгэлийг дааж ажилладаг. Яахав, төслийг тогтвортой хэрэгжүүлж чадаагүй зарим нэг тохиолдол бий. Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүд, үр дүнд нь сэтгэл хангамжтай байдаг.
-Нэг төслийг онцолж асуумаар санагдлаа. Танайх Дархан-Уул аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төв байгуулсан юм билээ. Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал маш эмзэг сэдэв. Тийм учраас та бүхний хийсэн бүтээн босголтыг олон хүн талархаж хүлээн авсан байх?
-Хөгжлийн бэрхшээлтэй ард иргэд, хүүхдүүдийн асуудлыг орхигдуулж байсан үе Турк улсад бий. Одоо бол манай улс энэ асуудалд өндөр ач холбогдол өгдөг, хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг болсон. Бид анх ажлаар Дарханд очиход олон хүсэлт ирж байсан. Түүн дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилгаа цэцэрлэгийн асуудлыг шийдэж өгөх хүсэлт олон байсан. Тийм учраас бид уг ажлыг энэ түрүүнд тавиад хэргэжүүлж дууссан.
-Монголд Турктай холбоотой олон түүхийн дурсгал, нандин өв бий. Та бүхэн уг өвийг нээн илрүүлэх, судлан шинжлэх, улмаар олон түмэнд хүргэхэд ихээхэн хөрөнгө зарж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Мөн Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, дэд бүтцийг бий болгоход зохих хувь нэмрээ оруулж байгааг дурдах учиртай?
-Манай түүх Монголд эхэлсэн. Энд байгаа бүх түрэгийн дурсгалууд Туркийн түүхийг өгүүлж байгаа. Гэхдээ монгол газар нутгийн өв соёл юм. Энэ утгаар уг өв соёлыг хадгалж хамгаалах, хойч үедөө өвлүүлэх зорилгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Орхоны хөндийд Билгэ хааны хөшөөнд малтлаг хийж, дараа нь музей барьсан. Мөн музейд хүрэх зам барьсан байгаа.
Өөрөөр хэлбэл, жуулчид аялагчид очих бүх бололцоог бүрдүүлсэн. Мэргэн Тоньюкукийн хөшөөнд малтлагын ажил хийгээд ерөнхийдөө дууссан. Малтлагын ажил хоёр жил үргэлжилсэн. Би зохицуулагчаар ажилласан юм. Малтаж дууссаны дараа 11 км зам барьсан. Одоо музей барих ажил яригдаж байна. Миний ширээн дээр олон төслийн бичгүүд байгаа. Хэд хэдэн загвараас сонголт хийнэ.
-Музей барих хугацааг хэрхэн тооцож байна вэ?
-Зураг төслөө боловсруулах ажлыг эхлүүлсэн байгаа. Дуусангуут тендер зарлаж хоёр жилийн дотор музейг барьж дуусна. Мөн Булган аймгийн Баяннуур суманд Шороон бумбагар байгаа. Уг бунхан дээр бас төсөл хэрэгжүүлж байна. Хоёр жилийн турш сэргээн засварлах ажил хийгдэж байгаа. Баяннуур сумаас бунхан хүртэл 16.5 км тог татах ажил эхэлсэн. Өмнө нь цэвэр усны худаг гаргасан байсан. Мөн кэмп барьсан.
Энэ хийж байгаа ажил зөвхөн бунханг хамгаалах бус юм. Тухайн газар эртний түүхийн дурсгалаар нэн баялаг. Иймээс цахилгаан татаж, кэмп байгуулж, устай болсноор дараа дараагийн судалгааны баг ирж ажил хийх, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэд бүтцийг нь шийдэж өгсөн. Улс орнуудын гол орлого нь аялал жуулчлал болсон. Тэр дундаа аялал жуулчлалын орлогыг бүрдүүлдэг гол зүйл нь түүхийн дурсгалт газрууд юм.
Монгол Улс түүхийн дурсгалаар баялаг боловч аялал жуулчлалын салбараас авах ёстой орлогоо авч чадахгүй байна. Тэгвэл манай хийж байгаа бүх ажил дэд бүтцийг сайжруулахад чиглэгдэж байгаа.
-Турк улс боловсролын салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг. Манай улсад туркийн хөрөнгө оруулалттай сургуулиуд бий. Боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар тодруулахгүй юу?
-Манай төслүүдийн багагүй хувь нь боловсролын салбарт хэрэгжсэн. Ойролцоогоор нийт төслийн 25 хувь нь боловсролын салбарт хамааралтай байсан. Тоног төхөөрөмж нийлүүлэх, заах аргыг дэмжих, дэд бүтцийг сайжруулах, хүчин чадлыг өсгөх зэрэг олон чиглэлээр дэмжлэг үзүүлж ирсэн. Өнгөрсөн жил гэхэд манайх цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр шаталсан төсөл хэрэгжүүлсэн.
Энэ дотроос онцолж хэлбэл Мустафа Кемал Ататуркийн нэрэмжит Тавдугаар сургуулийн гадна пасадыг боржин чулуугаар өнгөлсөн. Энэ чулууг Туркаас авчирсан. Дэлхийд хамгийн чанартай, номер нэг боржин чулуу юм. Мөн бүх цонхыг нь шинэчилж зассан. Ингэснээр сургуулийн байшингийн ашиглалтын хугацааг уртасгаж, 3000 хүүхдийн сурах орчинг сайжруулсан.
Үүнээс гадна Туркийн Маариф сан гэж байдаг. Туркийн Боловсролын яаманд харьяалалтай сан юм. Энэ сан Элчингээр дамжаад боловсролын салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Манайхаас тусдаа, Элчингээр дамжаад боловсролын салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгждэг гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье?
-Баярлалаа. Бидний энд ажиллаж байгаа гол зорилго бол хоёр орны ахан дүүсийн найрсаг харилцааг улам бэхжүүлэх, нэг нэгэндээ туслаж дэмжих явдал юм.
Г.Батзориг
-Анх найман оронд төлөөлөгчийн газар байгуулсны нэг нь Монгол байсан-

0 Сэтгэгдэл