Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нисч яваа онгоцноос гурван ч хүнийг доош хаяжээ

Мексикийн Синалоа мужид нисч яваа онгоцноос гурван ч хүнийг доош хаясныг нутгийн иргэд гэрчилжээ. Нэг цогцос гэхэд л Эльдорадо хотын эмнэлгийн дээвэр дээр унасан нь биедээ олон тооны шарх, гэмтэлтэй байсан гэнэ.

Нутгийн эрх баригчид, хууль сахиулагчид энэ бол хар тамхины наймаачдын хийсэн ажил гэж таамаглаж байна. Харин  тухайн хүн онгоцноос газар унахдаа гэмтсэн үү, эсвэл түүнийг зодож тамлан алаад онгоцноос шидсэн үү гэдгийг хэлж чадахгүй байгаа юм.

Тэр өдөр мөн мужийн төв Кульянкан хотоос 60 км-ийн зайд бас хоёр цогцос олдсоныг цагдаагийнхан мөн л онгоцноос шидсэн гэж үзэж байгаа төдийгүй тэр гурван хүнийг нэг онгоцноос шидсэн гэж үзэж байна.

Хэргийг шалгах үеэр тэр өдөр нам өндөрт ниссэн онгоцыг үзсэн хүн гараагүй гэнэ. Мексикийн Синалоа муж нь тус улсын хар тамхины хамгийн аюултай наймаачдын төлөөлөл  оршин амьдардаг гэдгээрээ алдартай газар.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан