Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо
Автотээврийн үндэсний төвийн салбарууд уртасгасан цагаар ажиллана
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө
Н.Учрал: Жилд нэг сая тонн ган боловсруулах цогцолборын ажлыг эхлүүлнэ
Гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” болно
"Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа
Монгол, Япон хоорондын тээвэр, логистикийн боломжийг эрчимжүүлэхэд анхаарна
Гавьяат жүжигчин Ж.Оюундарь Ардын жүжигчин цолоор шагнагдана
Сэлбэ голд 1.3 сая шоо метр эзлэхүүнтэй усан сан барина
Гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхийн сайн дурын даатгалын шимтгэл төлөлт ямар байх вэ
Налайхын нүүрс олборлогчдын лицензийг түдгэлзүүллээ

Налайхын нүүрс Улаанбаатарын гэр хорооллыг өвлийг өнтэй давхад голлох үүрэг гүйцэтгэдэг билээ. Ялангуяа анхны цас хаялаж эхэлэх үеэс нүүрс олборлох цооногын тоо урс нэмэгддэг. Өвлийн улиралд 150-180 цооногоос зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нүүрс ухаж буй юм. Налайхад эдүгээ ашиглалтын лиценз авсан 31 компани бий. Тэгвэл зөвшөөрөл авалгүй нүүрс олборлодог 1000 гаруй иргэн байдаг судалгааг төрийн бус байгууллагууд хийсэн.
Гэтэл өнөөдөр нүүрс олборлох гэж ухсан цооног дээрх айлын хашаа, орон сууцны газар, төмөр замын сүлжээний зарим хэсэгт суулт өгч эхэлжээ. Ашигт малтмал, газрын тосны газраас Налайхын нүүрсний уурхайн талаар мэдээлэл хийв. Тус газрын Нүүрс судалгааны хэлтэсийн дарга М.Мэндбаяр “ Найлахын нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Жиншентин”, “Орд трейд” компанийн эзэмшинж буй ашиглалтын лицензийг цуцалж байна. Ашигт малтмалын хуульд зааснаар ашиглалтын лиценз цуцлагдсан ч нөхөн сэргээх үүрэгтэй. Цаашдаа суурьшлийн бүст орсон уурхайнуудыг хаана. Одоогоор Налайхын нүүрсны ордод олгосон 31 ашиглалтын лицензийг түдгэлзүүлсэн” хэмээн мэдээллээ.
Ашигт малтмалын тухай хуулиар лиценз эзэмшигч нь тухайн талбайдаа нөөц тогтоолгосон, ТЭЗҮ хийлгэсэн байх ёстой. Мөн Ашигт малтмал, газрын тосны газарт жил бүр ажлын төлөвлөгөө, тайлангаа гаргаж өгч байх учиртай. Гэтэл Налайхын нүүрсниы ордод ашиглалтын лиценз эзэмшигчид энэ үүргээ биелүүлдэггүй аж. Тухайлбал, лиценз эзэмшигчдийн 10 нь нөөц тогтоолгож, 2 нь л ТЭЗҮ хийжээ. Мөн өнгөрсөн онд нэг нь л үйл ажиллагааны тайлангаа гаргаж өгсөн байна. Энэ онд нүүрс олборлох буюу уулын ажлын төлөвлөгөө гаргаж өгсөн нэгч аж ахуйн нэгж алга. Цаашид хуульд заасан үүргээ энэ мэтээр биелүүлэхгүй бол түдгэлзүүлсэн ашиглалтын лицензүүдийг цуцлах нь. Налайхын нүүрсний уурхайнуудад 2013 онд Ашигт малтмалын газар, УМХЕГ хамтарсан шалгалт хийсэн байдаг. Энэ үеэр ашиглалтын лиценз эзэмшигчдийн үйл ажиллагааг түдгэлзүүлж хууль бусаар нүүрс олборлогчдыг таслан зогсоох арга хэмжээ авсан.
Гэвч өнөөг хүртэл хууль биелүүлэхгүй, гаргасан зөрчил нь дахин давтагдсаар байгаа аж.
Налайхад ажиллаж буй уурхайнуудын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын дүрэм, журам төдийлөн мөрддөггүй. Ийм учраас 1992-2017 оны хооронд хүчил төрөгчийн дутагдалд орох, нурангид даруулах осолд 735 хүн орж 234 нь нас баржээ. Ингээд бодохоор жилд дунджаар 20 хүн осолд орж энддэг байна.

0 Сэтгэгдэл