Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чех улс Европын холбооны квотоор дүрвэгсэд оруулахаа зогсоолоо

Чехи Улс Европын холбооны тогтоосон хуваарийн дагуу Итали, Грекээс цаашид дүрвэгч хүлээж авахгүй гэж тус улсын  Дотоод хэргийн сайд Милан Хованец мэдэгдсэн байна. Тэрээр үүнийгээ улс орны аюулгүй байдлын үүднээс гэж  тайлбарласан байна.

“Чех Улс үүнээс хойш дүрвэгсэд хүлээн авахаар есдүгээр сар хүртэл тогтоосон хуваарийг мөрдөхгүй” гэж чехийн Parlamentní listy хэвлэл сайдын хэлсэн үгийг иш татжээ. Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэж байгаа, эцсийн шийдвэр хараахан гараагүй байна гэж хэвлэл онцолсон байна.

Чехийн Дотоод хэргийн сайд үүний өмнө дөрөвдүгээр сарын 15-нд Чех улс дүрвэгсэд хүлээн авах Европын холбооны хөтөлбөрөөс гарахаа мэдэгдэж байсан юм. Тэгэхэд сайд Европын холбооноос тогтоосон хуваариар 2600 дүрвэгч хүлээн авах ёстшой ч Грекээс 12 хүнийг л хүлээж авсан гэсэн юм.

Итали, Грекийн дүрвэгсдийн лагерь дэх дүрвэгсэд тэндээс хурдхан явахын түүс болж байснаас цагаачдыг нэг бүрчлэн шалгахаа болиод байсан ч Хованец Чех улс цаашид тэднийг улс орондоо хяналт шалгалтгүй оруулж чадахгүй гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан