Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хааны гэр бүлийнхнийг суллах гэж Катар алан хядагчдад асар их мөнгө өгч байжээ

Иракын өмнөд нутагт шонхрын ан хийж яваад алан хядагчдад браигдсан хааны гэр бүлийнхнийг суллахын тулд Катарын Засгийн газар олон улсын террористуудад хэдэн зуун сая доллар өгсөн байна гэж Financial Times сонин бүс нутгийн засгийн газрын албан тушаалтан болон хээрийн командлагчдын нэгнээс эх сурвалж болгон мэдээллээ.

Хэвлэлийн баталснаар бол дөрөвдүгээр сард болсон энэ наймаагаар барьцаанд байсан 26 хүнийг суллаж авсан юм байна.

Катар улс алан хядагчдыг дэмжсэн гэдгээ албан ёсоор няцааж байгаа ч эмиратын засгийн газарт ойр эх сурвалж болохоор ийм мөнгөний тухай баримт байгааг баталж байгаа юм байна. Тэр ийм мөнгө гарсан нь үнэн гэж байгаа ч яг тодорхой хэдий мөнгө болохыг яг хэлэхгүй байгаа гэнэ. Хэлэлцээрт оролцсон гэх хоёр талын эх сурвалж энэ мөнгийг лавтай 200-300 сая доллар байсан гээд “Тахрир аш-Шам” буюу өмнө нь “Жабхат ан-Нусра” хэмээн нэрд гарсан алан хядагч бүлэглэлд өгсөн  гэж байгаа юм.

Зургадугаар сарын 5-нд Саудын Араб, Египет, Бахрейн, Арабын нэгдсэн Эмират улсууд Катар улсыг “Лалын улс”, болон “Аль Кайда” бүлэглэлийн алан хядагчдыг дэмжиж байна хэмээн дипломат харилцаагаа тасалсан юм. Үүнтэй Йемен, Ливи, Мальдив, Маврикийн улсууд бас нэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан