Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Черногори улс НАТО-гийн 29 дэх гишүүн болж элслээ

Черногори улс Умард атлантын эвсэл бюуу НАТО-гийн бүрэн эрхт гишүүнээр элссэнээ Вашингтонд болсон ёслолын үеэр албан ёсор зарлалаа. Ингэснээр НАТО 29 гишүүн оронтой болж байгаа юм гэж Anadoli  агентлаг дамжуулж байна.

Хоёр хоногийн дараа буюу зургадугаар сарын 7-нд Брюссель дэх НАТО-гийн төв байранд Черногорийн Ерөнхий сайд Душко Маркович, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нарыг  байлцуулан Черногорийн  далбааг мандуулах ёслол болно.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Черногорийн парламент НАТО-п элсэх  эсэх талаар санал хураахад 81 гишүүнээс 46 нь НАТО-д элсэх нь зүйтэй гэсэн санал өгснөөр өнөөдөр ийн элсч байгаа нь энэ.

Умард Атлантын цэргийн эвсэл хамгийн анх 2009  оноос эгнээгээ өргөтгөж эхлэхэд Албани, Хорват улсууд элсч байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан