Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Катарын дипломат хямралаас болоод нефтийн үнэ өслөө


Катар улсыг тойрсон дипломат хямралаас болоод даваа гарагийн өглөө дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өслөө гэж “Газета.ru” мэдээллээ.
Өнөөдөр өглөө Лондонгийн болон Нью-Йоркийн биржүүд дээр болсон электрон худалдаагаар Brent сортын нефтийн үнэ  Лондонд 1,48 хувиар  өсч баррель нь 50,59 доллар болжээ. Нью-Йоркт WTI маркийн нефтийн үнэ 1,08 хувь өсч 48,28 доллар хүрсэн байна.
Катарыг өөрийн нь улсын дотоод хэрэгт оролцсон, мөн терроризкмыг дэмжсэн хэмээн Бахрейн, Египет, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсууд дипломат хароилцаагаа таслахаа даваа гаргийн өглөө мэдэгдсэн юм.
Энэ дөрвөн улс Катартай агаарын болон усан харилцаагаа тодорхой хугацаагаар тасалж байгагаа ч мэдэгдээд байна. Арабын нэгдсэн Эмират гэхэд л өөрийн дипломатуудаа Катараас гарахад 48 цагийн хугацаа өгсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан