Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат ашиглалтад оруулав

Хятадын Гуанжоу хотын санхүүгийн CTF Finance Center-ийн 530 метр өндөр барилгад дэлхийн хамгийн  хурдан цахилгаан шат байрлуулан ашиглалтад өгсөн байна.  Туршилтын үед цахилгаан шат цагт 80 км хурдалж барилгын хамгийн дээд давхарт гарахдаа ердөө 25 секунд зарцуулсан  байна.
        
Үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар бол ерийн үед бас ч ингэж толгой эргэж дотор муухайртал хурдлахгүй, гэхдээ л цагт 72 км цаг хурдалж байх юм байна. Харин дээд давхраас доош буухдаа 36 км/цаг хурдалж нэг минут л зарах гэнэ.

Манай гаригийн хамгийн хурдан цахилгаан шат өмнө нь мөн л Хятадын Шанхай хотод байсан нь цагт 69 км хурдалдаг байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан