Оксфордын их сургуулийн эрдэмтэд дэлхийн олон оронд хийсэн судалгаагаараа хаанаас хамгийн сайн эр нөхрийг олж болох вэ гэдгийг илрүүлсэн аж. Корреспондент.net- эд мэдээлснээр хамгийн муу нөхрүүд австраличууд байдаг аж. Тэд зөвхөн өөрийгөө бодсон хувиа хичээсэн хүмүүс байдаг. Тэнд явуулсан судалгаагаар таван эрэгтэй тутмын нэг нь аяга шаазан угаах, гэр цэвэрлэх бас эхнэртэйгээ дэлгүүр хэсэх, хүүхдээ саатуулахыг үзэн яддаг гэж хариулсан байна.
Түүнээс гадна австрали эрчүүд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн аливаа үүргээ биелүүлэхээс ямагт татгалздаг байна. Харин судлаачдын үзэж байгаагаар хамгийн сайн эр нөхөр Норвеги, Швед, Британи, АНУ, Ирландад л байдаг аж. Тэд өөрийнхөө тал болсон гэргийдээ аливаа зүйлд нь ямагт туслахад бэлэн байдаг бөгөөд энэ бол миний мөнхийн үүрэг хэмээн хүлээн зөвшөөрдөг юм.
Саяхан Британийн “Kodak Lens” компаниас гаргасан судалгаагаар эрчүүд өдөрт 10 эмэгтэйд харахад 43 минут зарцуулдаг гэсэн байна.