Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Максакова:Оросын “дархлагдсан гэмт хэрэгтнүүд” Саакашвилиг алах гэж байсан

ОХУ-ын Төрийн Думын гишүүн байгаад Украинд  зугтаж гарсан Воронцовын эхнэр, дуурийн дуучин Мария Максакова гүржийн ерөнхийлөгч байгаад украины Одесс мужийн амбан захирагч болсон Михаил Саакашвилиг хөнөөх гэсэн оросын тусгай албаны хуйвалдааны гэрч болсон гэж ярьсан байна. Тэрээр украины ZIK телевизийн  “Огт өөр Украин” ток-шоунд оролцох үеэрээ ингэж ярьжээ.

Түүний ярьснаар бол оросын тусгай албадын захиалгаар “эрүүгийн ертөнцийн”-хөн Саакашвилиг мөрдөн мөшгиж эхэлсэн гэнэ. Энэ тухай яриа хуйвалдааныг Максаковаг байхад хийж, тэр “дархлагдсан гэмт хэрэгтнүүд” Саакашвилиг хэрхэн мөрдөж мөшгөх, гэмт хэрэг, аллагаа яаж хийх зэргээ илэн далангүй ярьж байжээ.

Дуучин бас Вороненковын аллагын талаар дурдаад түүний алуулсан шалтгааныг бас мэднэ гэж мэдэгджээ.
“Түүнээс ердөө өшөө л авсан. Тэрээр Януковичийн эсрэг мэдүүлэг өгөөд л “амиа алдсан. Үүнийх нь төлөө л түүнийг цаазалсан” гэж ярьсан байна.
Депутат Вороненковыг өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд Киевийн гудамжинд буудан хөнөөсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан