Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Манилд гэмт этгээд казинод гал нээж 36 хүн амь алдлаа
Өнөөдөр өглөө үүрээр Филиппиний нийслэл Манила хотын зочид буудлын Resorts World Manila цогцолборт гэмт этгээд гал нээсний улмаас 36 хүн нас барж, 50 гаруй хүн шархдаж бэртсэн хэрэг гарсан байна. Нүүрэндээ баг өмссөн этгээд хоёрдугаар давхрын зогсоолд машинаа тавиад казинод ормогцоо эмх замбараагүй гал нээгээд тоглоомын ширээнүүд рүү бензин цацаж гал тавьжээ.
Амь алдагсдын олонхи нь галын улмаас бэртэл авснаас болсон гэж албаныхан мэдээллээ. Гэмт этгээдийг хэн болох, ямар үндэстэн гэдгийг хараахан тогтоогоогүй байна. Хууль хяналтынхан гэмт этгээдийг англиар ярьдаг, цайвар царайтай, өндөр эрэгтэй байсан байж магадгүй гэж байгаа ч өөр нэг эх сурвалж болохоор гэмт этгээд өөрийнхөө амийг хөнөөсөн, цагдаагийнхан түүний цогцосыг олсон гэж бичиж байна.
Цагдаагийнхны таамаглаж байгаагаар бол гэмт этгээд казиног л сүйрүүлэх зорилго агаулснаас биш хүмүүсийг онилоогүй, тэгэхээр алан хядлага, халдлага биш гэж байна. Үнэхээр ч түүний үүргэвчнээс 2,3 сая доллартай тэнцэх 113 сая филиппин песо олджээ.
Төсөрхөн энэ хэргийн хариуцлагыг алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл хүлээлээ гэсэн мэдээлэл тарсан ч филиппиний цагдаагийнхан болохоор үүнийг зүгээр л суртал нэвтрүүлэг гэж нэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл