Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Роберт Де Ниро: АНУ-д болж байгаа явдал ёстой “тэнэг инээдэм”


Холливудын жүжигчин Роберт Де Ниро Брауны их сургуулийн оюутнуудтай уулзаж үг хэлэхдээ АНУ-д өнөөдөр болж байгаа үйл явдлыг ёстой “тэнэг инээдэм” гэж нэрлэснийг The Time хэвлэл дамжууллаа.

“Та нарын суралцаж эхэлж байсан  нөхцөл байдлыг киноны нүдээр харах юм бол драм байсан бол өнөөдөр ёстой жинхэнэ эмгэнэлт тэнэг хошин шог” гэж тэр хэлсэн байна. Тэр бас “Энэ улс орон солиорчихож” гэжээ.

Жүжигчин Роберт Де Ниро америкийн ерөнхийлөгч Дональд Трампыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг. Шинэ ерөнхийлөгчийг тангаргаа өргөх нэгдүгээр сарын 19-нд Нью-Йоркийн гудамжинд болсон олон мянган хүний эсэргүүцлийн жагсаалд тэрээр оролцож байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан