Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трампын ”толгойг тайрсан” бичлэгийг АНУ-ын нууц алба шалгаж байна


Америкийн төрийн тэргүүн Дональд Трампын “толгойг тасдаад барьж байгаа” жүжигчин Кэти Гриффиний дүрс бичлэг интернетээр цацсан хэргийг АНУ-ын нууц алба, төрийн тэргүүний аюулгүй байдлыг хангах албаныхан шалгаж байгаа юм байна.

Twitter-ээр цацсан энэ албаны мэдээнд “Шалгаж байна. Нууц албанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд гарсан материалуудыг хянаж шалгадаг тагнуулын найдвартай салаа байгаа. Бидний хамгаалж байгаа хүнд чиглэсэн заналхийлэл байгаа эсэхийг тогтооно. Энэ бол нууц албаны үүрэг” гэжээ.

Энэ дүрс бичлэг америккийн нэр хүндтэй хүмүүсийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа юм. Билл Клинтон, Хилари Клинтон нарын охин Челси ч жүжигчний энэ үйлдлийг “Ерөнхийлөгчийгөө алж байгаа шоглол бол хэзээ ч инээдэм биш” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан