Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Путин: 2018 оны сонгуульд нэр дэвших талаар ярихад эрт байна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Фигаро” сониндярилцлага өгөхдөө 2018 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх талаар яриахад эрт байна гээд гагцхүү энэ сонгууль ОХУ-ын Үндсэн хуулийг хатуу мөрдөх болно гэсэн байна. “Манайд болж байгаа сүүлийн сонгуулиуд Үндсэн хуулийг хатуу баримталж ирснийг та бүхэн мэдэж байгаа. 2018 оны сонгуулийн кампани ч бас ийм байдлаар, дахиад хэлэхэд  Үндсэн хуулийг хатуу баримталсан сонгууль байх болно” гэж тэр онцолсон байна.

Путин бас өөрөө ерөнхийлөгчид нэр дэвших үү гэдэгт энэ талаар ярихад эрт байна гэжээ. Тэрээр “Нэр дэвшигчдийн тухай ярихад эрт байна” гэсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч “Фигаро” сэтгүүлд бас гадаад бодлогын тухай асуудлаар ярьжээ. Ялангуяа АНУ-тай харилцах харилцаа, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын  байдал, Францын шинэ тэргүүн Эммануэль Макроын талаарх сэтгэгдлээ ярьсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан