Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Засгийн газрын дотоод бондын арилжаа буурч банкуудын амь тариа тасалдаж магадгүй
Ашигт малтмалын үнэ доод цэгтээ унаж манай улсын төсвийн алдагдал өнгөрсөн онд 1.6 их наяд төгрөгт хүрсэн. Тэгвэл эдүгээ ашигт малтмалын үнэ сэргэж улсын төсвийн орлого энэ оны эхний улиралд нэмэгдсэн дүн мэдээ гарав. Тухайлбал, улсын төсвийн нийт орлого энэ оны эхний улиралд 1.6 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 48 хувиар өссөн статистик гараад байгаа юм. Үүнээс татварын орлого 33 хувиар нэмэгдсэн бөгөөд ААН-н орлогын албан татварын орлого 3.5 дахин өссөн нь голлон нөлөөлжээ. Тэр дундаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагаа сайжирч төсвийн орлогын бүрдэлтэд гол үүрэг гүйцэтгэсэн байна.
Ингээд төсвийн алдагдал энэ оны эхний улиралд 143 тэрбум төгрөгт болж өнгөрсөн оны мөн үеэс 4.3 дахин буурсан дүн гарав.
Төсвийн алдагдалыг нөхдөг гол эх үүсвэр нь Засгийн газрын гадаад, дотоод бонд, зээл тусламж байдаг. Тэгвэл ОУВС-ын өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр батлагдаж эхний ээлжний 38.6 сая ам.долларын санхүүжилт Монголбанкны дансанд орж ирсэн. Энэ нь манай улсын гадаад валютын нөөц нэмэгдүүлэх зорилогтой. Уг хөтөлбөрөөр орж ирэх нийт 5.5 тэрбум ам.долларын тодорхой хэсгийг төсвийн алдагдал нөхөх, бууруулахад үе шаттай зарцуулах юм.
Иймд Засгийн газар өндөр хүүтэй дотоод бонд гаргах шаардлага багасч буй юм.
Төсвийн алдагдал өндөр үед Засгийн газрын дотоод бондын хүү 17 хувьд хүрсэн удаатай. Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай бондын хүү 16.85 хувь болж буурсан. Харин эдүгээ 13.7 хувь болжээ. Энэ нь Төв банкны бодлогын хүүгээс доогуур төвшинд орсон гэсэн үг. Монголбанкны бодлогын эдүгээ 14 хувьтай байгаа. Цаашид энэ хүү нь буурна гэсэн хүлээлт бий. Учир нь ОУВС-ын хөтөлбөр эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх тул банкуудын зээл гаргалтыг дэмжих, эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг суллах ёстой хэмээж буй.
Хүүгийн энэ бууралтад ОУВС-ын хөтөлбөр гол нөлөө үзүүлсэн байна. Мөн татварын орлого нэмэгдсэн явдал ч нөлөөлөв. Татварын орлого энэ оны эхний дөрвөн сард 500 сая төгрөгөөр давсан аж. Гэвч Засгийн газрын дотоод бонд бага хэмжээ, хүүтэйгээр Хөрөнгийн бирж, Монголбанкаар урдын адил арилжаалагдана.
Өнөөдөр арилжааны банкуудын зээл гаргалт зогсонги байдалд орсон. Учир нь эдийн засаг хямарч чанаргүй зээл нэмэгдсэн билээ. Иймд зээлээ хумиад Засгийн газрын эрсдэлгүй, татвараас чөлөөлөгдсөн бонд худалдан авч амьдарч буй юм. Гэтэл банкуудын амьдарлын эх үүсвэр ийнхүү буурч улам хүндрэх нэг шалтгаан болж магадгүй нь. Засгийн газрын дотоод бондын өрийн хэмжээ 1.4 их наяд төгрөгт хүрч төсөвт хамгийн том зардал болоод байна.
Энэ оны төсвийн тодотголоор төсвийн орлогыг 6, зардлыг 8.75, алдагдлыг 2.7 их наяд төгрөг буюу ДНБ-ны 10.4 хувьтай тэнцүү байхаар тус тус баталсан билээ.

0 Сэтгэгдэл