Мэнди Сэлларс мэндлэхдээ жирийн л хүүхэд шиг эрүүл саруул төржээ. Эмч нарын гайхлыг төрүүлж байсан зүйл нь аварга том тавхай нь байсан гэнэ. Өнөөдөр тэрээр 34 настай. Түүний хоёр хөл нь зөвхөн 95 кг жинтэй. Мэндигийн биеийн бусад хэсэг бол жирийн эмэгтэй хүнийх шиг. Чухам юунаас болоод ийм болсныг эмч нар тайлбарлаж чадахгүй. Зөвхөн Мэндиг протея гэдэг маш ховор тохиолддог өвчнөөр өвчилсөн л гэдэг онош тавьчихаад байгаа болохоос яг нарийн учрыг нь олж чадахгүй байгаа гэнэ.
Сэлларс явж чаддаггүй, тахир дутуу хүний тэргэнцэр дээр суудаг. Гэхдээ жирийн л нэгэн шиг амьдралын хэв маягтай, машинаа жолоодож, аялж явдаг. Эмч нар энэхүү аймшигтай том яс нь дэндүү их цусны эргэлт шаардах учир түүнийг зүрхний дутмагшилд оруулах аюултай юм хэмээн болгоомжилж байгаа аж.