Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
“Эгийн гол” УЦС-ын төслийг Хятад санхүүжүүлэхээс татгалзлаа
“Торгоны зам” төслөөс болоод БНХАУ Сэлэнгэ мөрний цутгал Эгийн гол дээр барих Усан цахилгаан станцын төслийг санүүжүүлэхээс татгалзлаа гэж Байгал нуурын таларх Буриадын бүс нутгийн нэгдлээс мэдээлснийг Тайга.инфо хэвлэл дамжууллаа.
315 мегаваттын хүчин чадалтай “Эгийн гол” УЦС-ын төслийг 2015 онд хятад-монгол хоёр “Торгоны зам” төслийн хүрээн дэх таван том төслийн нэг гэж нэрлэсэн юм. Тэгэхэд Хятадын “Эксимбанк” энэ төслийн санхүүжүүлэхээр нэг тэрбум доллараар санхүүжүүлэхээр болсон юм. Энэ нь Монгол, Хятад хоёр улс НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн өвийн 39 дүгээр чуулганы шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан хэрэг болсон юм. Өөрөөр хэлэл Усан цахилгаан станц нь Байгаль нуурт хэрхэн нөлөөлөхийг үнэлэх шийдвэрийг зөрчсөн юм.
Энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн. Буриадын Кабаны районд 2016 оны хоёрдугаар сардБайгаль нуруын ай савд УЦС барих төслийн талаар санал асуулга, хэлэлцүүлэг болж Монголын Засгийн газар, хятадын “Эксимбанк”-д илгээлт явуулж Бүх дэлхийн өвийн конвенцийг биелүүлэх, бусад орны өв дурсгалд хохирол учруулахаа болихыг анхааруулж байсан юм.
Энэ эсэргүүцлийн давалгаа Монголын Засгийн газарт нөлөөлөөгүй ч харин хятадууд “бүхий л дүгнэлт гартал” гээд санхүүжүүлэхээ царцааж, хятадын “Гэчжоуба” фирм барилгын ажлаа зогсоон, өнөөдөр монголын талын эхм сурвалжийн хэлснээр бол хөрөнгөө өөр зүйлд зарцуулж эхэлжээ.
ОХУ-ын Буриад, Эрхүү мужид энэ асуудлаар олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг болж эдгээр төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Монголчуудын Усан цахилгаан станц барих гээд байгаа Сэлэнэг болон түүний цутгал голууд нь Байгаль нуурын усан хангамжийн 50 хувийг хангадаг юм хэмээн irk.ru хэвлэл мэдээллээ.

0 Сэтгэгдэл