Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Орон нутгийн банкуудад хадгаламж буурч, чанаргүй зээл өсчээ
Монголбанк орон нутагт ажиллаж буй арилжааны банкуудын хадгаламж, зээлийн үзүүлэлт 335 суманд ямар байгаа талаар судалгаа хийжээ.
Тэгвэл аймгийн төвд тухайн аймаг дахь нийт хадгаламжийн 50-иас дээш хувь нь байршиж байна. Гэхдээ цөөн сум бүхий аймгуудын хувьд уг үзүүлэлт өндөр гарчээ.
Булган, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий аймгуудын төвд байршиж буй хадгаламж өмнөх онтой харьцуулахад 0.5-8.0 нэгж хувиар буурсан бол бусад аймгийн төвийн сумд дахь хадгаламж 0.2-4.8 нэгж хувиар өссөн байна.
Нийт сумдын 33 хувьд 170 сая төгрөгөөс 1 тэрбум төгрөг хүртэлх, 57 хувьд 1.0-5.0 тэрбум төгрөг хүртэлх, 10 хувьд 5.0 тэрбумаас дээш төгрөгийн хадгаламж байршиж байгаа аж.
Орхон аймгийн Баян-Өндөр сум хадгаламжийн үлдэгдлээрээ хамгийн өндөр буюу 179.6 тэрбум төгрөг байна. Энэ нь сумдын нийт хадгаламжийн 12.2 хувийг бүрдүүлжээ. Орон нутгийн банкууд дахь нийт хадгаламжийн үлдэгдэл өмнөх оноос өссөн дүн байгаа ч хугацаатай хадгаламж буурчээ.
Хүн амын суурьшил, ажил эрхлэлтээс хамаарч сумуудын зээлийн үлдэгдэл харилцан адилгүй гарав. Энэ үзүүлэлтээс харвал мөн л аймгийн төв тэргүүлж буй юм.
Тухайлбал, орон нутгийн банкуудын олгосон нийт зээлийн 34-98 хувь аймгийн төвүүдэд ногдож буй юм. Баруун, зүүн алслагдсан аймгууд болох Баян-Өлгий, Дорнод аймгийн хувьд дээрх үзүүлэлт арай илүү буюу 65.9-74.9 хувьтай байна. Харин Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудын төвийн сумдын зээлийн үдэгдлийн нийт зээлд эзлэх хувь маш өндөр 80.4-98.5 хувьтай байгаа нь сумын тоо цөөнтэй холбоотой аж. Нийт сумдын 91 хувь нь 650 сая төгрөгөөс 10 тэрбум төгрөг хүртэлх, 4.2 хувь нь 10-50 тэрбум төгрөг, 4.5 хувь нь 50.1 тэрбумаас дээш төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гарлаа.
Зээлийн үлдэгдлийг чанарын ангиллаар авч үзэхэд 2016 оны эцэст сумдын нийт зээлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1.4 хувь, чанаргүй зээлийн үлдэгдэл 2.7 хувь байна. Хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.2 нэгж хувиар буурч, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 0.9 нэгж хувиар өсчээ.

0 Сэтгэгдэл