Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНАСАУ өнөөдөр дахиад пуужин хөөргөж туршлаа


Даваа гарагийн өглөө орон нутгийн цагаар 5,40 цагт хөөргөсөн Умард Солонгосын пуужин Японы эдийн засгийн бүс болох тэнгист уналаа гэж NHK  компани Засгийн газрын эх сурвалжаас авч дамжууллаа.

Японы агаарын болон тэнгисийн хөлгүүдэд ямар нэгэн гэмтэл учраагүй байна. “Умард Солонгосын пуужин манай эдийн засгийн бүсэд унасан. Нам өндрөөр ниссэн” гэж засгийн газрын эх сурвалжаас авснаа телевизийн суваг дамжуулжээ.

Өглөөгүүр Умард Солонгосын зүүн эргийн Вонсан хотын районоос Япон тэнгисийн зүг хөөргөсөн пуужин 400 км нисээд Япон тэнгист, Ниигата аймгийн Садо арлаас 500, Симанэ аймгийн Оки бүсээс 300 км-т  унасан байна.

Одоо японы цэргийн мэргэжилтнүүд ямар төрлийн пуужин болохыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

Нөхцөл байдалтай холбогдуулан Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаан зарлаж энд нь Ерөнхий сайд Синзо Абэ, Гадаад хэргийн сайд Фумио Кисида, Батлан хамгаалахын сайд Томоми Инада нар оролцсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан