Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд-Хятадын тэнгисийн талаарх “Их-7”-ийн байр суурьт Хятад сэтгэл дундуур


“Их-7”-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтаас Дорнод Хятадын болон, Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдлын талаар гаргасан мэдэгдэлд БНХАУ сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. “Их-7”-ийн уулзалтад оролцогсод энэ мэдэгдэлдээ энэ бүс дэх газар нутгийн маргааныг намжаах Бээжин ч юмуу, Япон, Филиппиний ганц талын чармайлт хангалтгүй, гагцхүү энэ бүсийг зэвсэггүй болгох шаардлагатай гэсэн юм байна
Хятадын Засаг захиргаа Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааны тухай “Их-7”-ийн энэ байр суурийг хэлэлцээд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лу Кан албан ёсны байр сууриа илэрхийлсэн байна.

Лу Кан “Их-7”-ийн орнууд бүс нутгийн асуудалд оролцож олон улсын эрхзүйг зөрчиж байна. Энэ асуудлаар Бээжингийн байр суурь тодорхой. Бид Дорнод Хятадын болон Өмнөд Хятадын тэнгист сөргөлдөөнийг намжааж, энх тайвныг хадгалах, тогвортой байдал хадгалах болон хамтран ажиллахдаа холбогдох талуудтай шууд яриа хэлэлцээр хийх замаар шийдвэрлэнэ” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан