Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөр монголын Цагдаагийн даргыг цаазалчихаж

Өвөр монголын өөртөө засах орны Цагдаагийн дарга, улс төрийн зөвлөх асан Жао Липинийг аллага, авлигын хэргийн нь  төлөө цаазаар авах ял оноосныг нь гүйцэтгэлээ гэж БНХАУ-ын Дээд шүүх мэдээлснийг Синьхуа агентлаг дамжууллаа.
 
Энэ нөхөрт БНХАУ-ын Дээд шүүх бүр өнгөрсөн оны хоёрдугаар сард хууль бусаар зэвсэг, галт хэрэгсэл хадгалсан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Мөрдөн байцаалтын үед Жао Липин 2015 он гуравдугаар сард бас хүн буудан хөнөөж байсан  нь нотлогджээ.

Шаньси мужийн  Тайюань хотын шүүх 2016 оны арваннэгдүгээр сард Жаог 2008- 2010 оны хооронд 23,7 сая юанийг хууль бусаар авсан гэж тогтоосон. БНХАУ-ын Дээд шүүх энэ буруутгал, ялыг нь хэвээр баталсан юм байна. 

Харин ч БНХАУ-ын Ардын дээд прокурор, Дээд шүүх өмнөх 2016 оны дөрөвдүгээр сард Жаог авлига, албан тушаалаа ашиглан 460 гаруй мянган долларын хөрөнгө хууль бусаар олсон гэж үзээд цаазаар авах ял оноосон юм байна.

0 Сэтгэгдэл
HYATADUUD SHUDARGA SHUUHTEI YUM BNA
Хамгийн их уншсан