Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

12 дугаар ангийн математикийн шалгалтыг хүчингүй болгов


 2016-2017 оны хичээлийн жилд 5, 9, 12 дугаар ангийг сурч төгсөж байгаа сурагчдаас авах улсын шалгалтыг энэ сарын 22-30-нд зохион байгуулж байна.

Математикийн хичээлийн шалгалтыг өчигдөр авсан ч хүчингүй болгожээ. Учир нь шалгалтын материалыг урьдчилан задалсан зөрчил гаргасан байна. Энэ талаар Боловсролын Үнэлгээний газраас албан ёсны мэдэгдэл гаргажээ.
 
Уг мэдэгдэлд, “Улсын шалгалтыг зохион байгуулахад Боловсролын Үнэлгээний төвөөс шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалттай хичээл бүрээр сэдэв, даалгаврыг боловсруулж, тухайн аймаг, орон нутаг, дүүргийн БСУГ, БХ-ийн дарга нартай нууцлалын гэрээ байгуулж, улмаар сургууль бүрийн ахлах ангийн менежерүүдээр нууцлалын баталгаа гаргуулан ажиллаж байна.

Мөн шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс 2 цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн систем /www.esis.mn/ -д байршуулан, зөвхөн нууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд тусгай эрхээр татан авч, тухайн сургууль өөрөө улсын шалгалтыг зохион байгуулж, сурагчдын дүн оноог боловсролын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулах байдлаар ажиллаж байна.

Гэтэл энэ сарын 25-нд зохион байгуулсан 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтын материалыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг нь нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тараасан зохисгүй, ёс бус үйлдэл гаргасан нь тогтоогдоод байна.

Иймд тус өдөр авсан 12 дугаар ангийн математикийн шалгалтыг хүчингүйд тооцож, энэ сарын 30-ны өдрийн 12.00 цагаас дахин авах болсныг мэдэгдэж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан