Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл, спортын их баяр зуны ХХХ олимп, паралимпын нээлтийн ёслол, уралдаан тэмцээнүүд болох Лондонгийн цэнгэлдэх хүрээлэн нь олон зориулалттай хүрээлэн юм. Лондоны Стретфорд дүүрэгт байрлах энэ цэнгэлдэх хүрээлэн нийтдээ 80 мянган суудалтай, их британидаа гуравдугаарт ордог цэнгэлдэх хүрээлэн юм байна. Их британийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэн 90 мянган суудалтай бол хоёрдугаарт ордог Туикенема нь 82 мянган хүний суудалтай аж.
Олимпын нээлтийн ёслол болох цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг барилга архитектурын “Попьюлос” товчоо гаргаж, талбайг нь 2007 оноос бэлтгэн, барилгын ажлыг 2008 оны тавдугаар сараас эхэлжээ.
Зуны олимпын дараа энэ цэнгэлдэх хүрээлэнг дахин өөрчилж 25 мянган суудалтай болгон талбайд нь хөнгөн атлетикийн ордон зэрэг шинэ байгууламж босгох гэнэ. Энэ цэнгэлдэх хүрээлэнг тавдугаар сарын 5-нд “Олимп эхлэхэд 2012 цаг үлдлээ” гэсэн уриан дор албан ёсоор нээж есөн настай охин хаалгыг нь онгойлгож байжээ.