Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад гаргах махны хэмжээ нэмэгдэнэ

Монгол, Хятад  хоёр  Хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдвэрлэснээ Монгол Улсын ХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн Бээжинд өөрийн коллегитой уулзах үеэр тохиролцсон байна.

Сайд П.Сэргэлэн Хятадын талд монголоос нийлүүлэх махны экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн санал тавихад БНХАУ-ын ХАА-н сайд Хань Чанфу дэмжсэн байна. Гэхдээ тэрээр малын өвчинтэй тэмцэх, ХАА-н бүтээгдхүүнийг дахин боловсруулах талаар хоёр тал хамтран ажиллах ёстой гэсэн байна. Үүнээс гадна хилээр мах гаргахын тулд хилийн мэргэжлийн хяналт, халдваргүйжүүлэх ажлыг сайжруулах хэрэгтэй гэжээ.

Монголын ХААХҮ-ийн сайд Хятадад ажиллах үеэрээ хөдөө аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн лабораторын ажилтай танилцжээ хэмээн newsbabr.com сайт мэдээлсэн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан