Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын нэг өрх 83 мянган рублийн орлоготой бол хэвийн амьдарна


Стастикийн судалгаагаар Оросын гурван ам бүлтэй жирийн нэг өрх айл 83 мянган рублийн /манайхаар бол 3 сая 569 мянган төгрөг/  орлоготой бол “бусдын адил хэвийн амьдарна” гэсэн дүгнэлт гарсныг судалгааны “Ромир” холдинг мэдээлсэн байна.

Судлаачдынхаар бол оросын нэг гэр бүлийн орлого өмнөх 2016 оныг бодвол 15 хувиар нэмэгдсэн юм байна. Гэхдээ л оросын нийт ам бүлийн зургааны нэг нь хэвийн амьдрахад 45 мянган рубль хүрэлцээтэй гэж байна. Гэтэл судалгаанд оролцогсдын гуравны хоёр нь өрхийн орлого 45-120 мянга байхад хангалттай гэж хариулжээ. Харин 22 хувь нь хэвийн амьдрахад 120-оос доошгүй мянган рубль шаардлагатай гэсэн байна.

Судлаачид үүнийг рублийн ханшийн уналттай холбон татйлбарлаж байна. Өнөөдөр оросын өрхийн дундаж орлого 71,8 мянга байхад хүсч байгаа нь 83 мянга гэж байгаа юм.

Өнөөдөр Орост санхүүгийн салбарт ажиллагсад  хамгийн өндөр орлоготой байгаа бол хөдөө аж ахуйн салбарынхан хамгийн багад орж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан