Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Чанаргүй зээлийг эмчлэх тохирсон жор байна уу
Эдийн засаг сэргэнэ гэсэн гэрэл гэгээтэй мэдээлэл хөвөрч эхэлсэн.Энэ нь манай улсын экспортын гол түүхий эд алт, зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсч буйтай холбоотой.Тэгэхээр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, ашиг орлого нэмэгдэх нь.Тус салбарын компаниудын арилжааны банкуудаас авсан чанаргүй зээл өнгөрсөн оны есдүгээр сард 284 тэрбум төгрөг байж. Тэгвэл эдүгээ 227 тэрбум төгрөг болж буурчээ.
Эндээс манай улсын эдийн засгийн гол тулгуур уул уурхайн салбар сэргэж эхэлсэн нь ажиглагдаж буй юм. Гэвч эдийн засагт сэргэлт гарч эхэллээ гэж баярлах нь эртэднэ. Манай банк санхүүгийн салбарт улаан гэрэл асч хөдөлгөөн нь хоригдоод байна. Энэ нь Монгол Улс банк санхүүгийн хямралтай нүүр тулах эрсдэлд хүрсэн гэсэн үг юм. Учир нь хоёр жилийн өмнө арилжааны банкуудын чанаргүй зээл 822 тэрбум төгрөг байв. Гэтэл өнөөдөр нэг их наяд төгрөг давлаа. Ингээд нийт олгосон зээлийн 8.5 хувь нь чанаргүй гэсэн ангилалд оров. Иймд банк ихэнх төрлийн зээлээ зогсоолоо. Өөрөөр хэлбэл, гаргасан зээл нь эргэн төлөгдөхгүй, банкны зардлын хэмжээ нь нэмэгдэж өөрийн хөрөнгө нь буурч байгаа юм. Хамгийн гол нь чанаргүй зээлийн хэмжээ өсч буй нь манай улсад санхүүгийн хямрал нүүрлэж банкны систем аврал эрэхэд хүрчээ гэхэд хилсдэхгүй нь. Манай санхүүгийн салбарын 95 хувийг арилжааны 14 банк, 276 Хадгаламж зээлийн хоршоо, 509 ББСБ, 195 даатгалын компани, зуучлагч, хохирол үнэлэгч зэрэг мэргэжлийн оролцогчид бүрдүүлж байгаа юм. Эдгээрээс хамгийн өргөн үйлчилгээ үзүүлдэг, олон харилцагчтай, санхүүгийн салбарыг тодорхойлж буй нь арилжааны банк. Иймд арилжааны банкуудад туссан чанаргүй зээл гэдэг ужиг өвчнийг анагаах эмчилгээ хийх цаг нь иржээ.
Энэ эмчилгээний жор нь Актив удирдлагын компани гэдгийг эдийн засагчид хэлж байна. Хэрэв ийм компанитай болбол арилжааны банкууд чанаргүй зээлийн багцаа түүнд тодорхой хэмжээний алдагдал хүлээж зараад үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэх аж. Тэгэхээр бяцхан жишээ аваад үзье. Нэг арилжааны банк 100 тэрбум төгрөгийн чанаргүй зээлээ Актив удирдлагын компанид 50 эсвэл 60 тэрбум төгрөгөөр зарлаа гэж бодъё. Тэгэхээр зээлд өгсөн мөнгөө бүгдийг нь арай тавиад туучилгүй 50 эсвэл 40 тэрбум төгрөгийн алдагдал хүлээлээ гэсэн үг. Нэг ёсондоо хоосонгүй хоолтой л үлдэх юм. Аливаа өвчнийг анагаахад эмнэлэгт үзүүлэх, эм, тариа авах гээд тодорхой хэмжээний зардал гаргаж илааршдаг билээ. Өөрөөр хэлбэл эдийн засаг, санхүүгийн хүндрэлийг даван туулахад төлөөс буюу өртөг зардал заавал гардаг.
Харин тэр зээлийг нь хямдруулж авсан компани мөнгөө төлж чадахгүй байгаа зээлдэгчтэй тодорхой хугацаатай гэрээ хийнэ. Ингээд боломжийнх нь хэрээр дөрөв, таван жилийн хугацаа олгоод мөнгийг нь төлүүлж өөрийн орлого, зарлагаа нөхөж ашигтай ажиллах зорилготой. Тэгээд нийт авсан чанаргүй зээлийнхээ 70-80 хувийг нь төлүүлж чадах юм бол хангалттай ашигтай ажиллана. Иймээс Актив удирдлагын компани болоод арилжааны банк, зээл хүсэгчдэд дараа дараагийнхаа үйл ажиллагааг эрхлэн явуулах, бизнесээ хөгжүүлэх, санхүүгийн хямралаас зайлсхийх юм.
Санхүү, эдийн засгийн хямралгүй болно нь гэдэг нь иргэдийн цалин орлого нэмэгдэх, хангалуун амьдрах үндэс суурь билээ. Бизнес эрхлэгчдийн ч зээлийн эргэн төлөлт нь хэвийн болж үйл ажиллагаа нь жигдрэх юм. Бүр цаашлаад зээлээ үргэлжлүүлэн олгох, зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Монголчууд “Эрүүл биед саруул ухаан оршино” хэмээн хэлдэг билээ. Товчхондоо эдийн засгийн цусны эргэлт болох мөнгө хаа нэг газарт түгжигдэлгүй хэвийн эргэлдэнэ гэсэн үг.

0 Сэтгэгдэл