Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр Солонгосын хил дээр буун дуу гарлаа

БНАСАУ-ын зүгээс нисч ирсэн байж болох үл мэдэгдэх биет Канвондо мужийн нутагт унасныг юу болохыг тодруулахаар судалж байна гэж  Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдлээ. Үл мэдэгдэх биет орон нутгийн цагаар 16,00 цагийн орчимд нисч ирэхэд Өмнөд Солонгосын цэргийнхэн К-3 пулемётоор анхааруулан буудсан байна.

“Манай цэргийнхэн 16,00 цагийн орчимд түгшүүр зарлаж үл мэдэгдэх биетийг Канвондо аймгийн нутагт унасныг илрүүлсэн. Нөхцөл байдалтай холбогдуулан бид урьдчилан анхааруулж буудсан” гэж Цэргийн командлалын төлөөлөгчийн мэдэгдсэнээс Ренхап агентлаг иш татжээ.

БНАСАУ-ын нутаг дэвсгэрээс хөөргөсөн байж болох энэ объект нь нисгэгчгүй аппарат мөн эсэхийг Өмнөд Солонгосын цэргийн мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан