Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гюлентэй холбоотой гэж Туркт Жанжин штабын 144 ажилтныг саатуулжээ

Лалын номлогч Фетхуллах Гюлений сөрөг хүчний байгууллагатай холбоотой хэмээн сэжиглэж Туркийн Зэвсэгт хүчний жанжин штабын 144 ажилтныг баривчлах болсноо Стамбул хотын прокурорын газар мэдэгдлээ гэж Anadolu хэвлэл мэдээллээ.

Туркийн янз бүрийн мужуудад эхэлсэн ажиллагааны үеэр эхний 20 сэжигтнийг баривчлаад байгаа юм байна. Тэднийг FETÖ-гийн гишүүд  өөр хоорондоо мэдээлэл солилцдог ByLock программ ашигласан гэж баривчилсан байна.

2016 оны долдугаар сарын 15-16 нд шилжих шөнө хэсэг үймээн дэгдээгчид Туркт цэргийн эргэлт хийхээр оролдож Анкара, Стамбул хотуудад мөргөлдөөн болсноор 240 хүн амиа алдаж, хоёр мянга гаруй хүн бэртэж шархадсан юм. Туркийн эрх баригчид энэ хэрэгт Гюленийг буруутгаад түүнийг эргүүлэн өгөхийг АНУ-аас шаардаж байгаа юм.

Энэ үймээний дараагаар Туркийн эрх баригчид 50 мянган хүнийг баривчилж, 140 гаруй мянган хүнийг ажлаас нь халаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан