Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгосын экс-ерөнхийлөгч шүүхэд бүх буруугаа няцааж байна


Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо тус улсын ерөнхийлөгч асан Пак Кын Хег шүүх хурлын анхны хуралдаан өнөөдөр боллоо. Тэрээр хуралдааны танхимд хууль сахиулах хоёр албан хаагчаар харгалзуулан орж ирээд авлигын хэрэгт хамт холбогдсон найз Цой Сун Силийнхээ дэргэд суусан байна.

Пак Кын Хег өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур гурван ч хүнээс авлига авсан, төрийн хэрэгт албаны бус хүнийг орлцуулсан,  албаны нууцыг гадны хүнд задруулсан зэрэг 14 зүйлээр буруутгасан юм.
Шүүхийн өнөөдөр болсон эхний хуралдаан дээр Пак Кын Х энэ бүхнийг няцаасан мэдүүлэг өгсөн байна.

Хуралдаанд мөн экс-ерөнхийлөгчийн найз Цой Сун Силиэс гадна Lotte Group-ын тэргүүн Син Дон Бинийг авчирчээ.

2016 оны намар Өмнөд Солонгост шуугихан тарьсан авлигын хэргийн гол цөмд Цой Сун Силь байсан юм. Төрийн ямар ч албан тушаал эрхэлдэггүй түүнийг ерөнхийлөгчийн улс төрийн шийдвэр гаргахад нь нөлөөлдөг, төрийн тэргүүнтэй хувийн харилцаатайгаа ашиглан компаниудаас их хэмжээний авлига авч байсан гэж сэжиглэн мөрдөж эхэлсэн юм.

Энэ хэрэг явсаар ерөнхийлөгч Пак Кын Хег төрийн тэргүүний албан тушаалаас нь эргүүлэн татахад хүргэж 2017 оны гуравдугаар сард Үндсэн хуулийн шүүх нь түүнийг огцруулах шийдвэр гаргасан юм. Тавдугаар сарын 9-нд Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж Мун Жэ Ин төрийн шинэ тэргүүнээр сонгогдсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан