Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрхүү мужийн иргэд Монголын УЦС-ын эсрэг байна

Дэлхийн банк, Монгол Улсын засгийн газрын хамтран хэрэгжүүлэх Сэлэнгэ мөрний ай савд Усан цахилгаан станц барих төслийн талаар ОХУ-ын Эрхүү мужид олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг болж өндөрлөжээ.

Эрхүү мужийн иргэд Сэлэнгэ мөрний ай савд Усан цахилгаан станц барихыг эсэргүүцээд улс орныхоо эрчим хүч, усан хангамжийн талаар өөр арга зам эрэлхийлэхийг санал болгосон байна.

Эрхүү мужийн иргэдийн олонхи нь энэ асуудлаар ингэж санал асуулга, хэлэлцүүлэг явуулж байгаа нь ч Оросын талын буруу гэж үзэж байна. Эрхүүгийн Улсын их сургуулийн биологийн хүрээлэнгийн захирал Максим Тимофеев монголын УЦС-ын төслийн таларх энэ санал асуулгыг “хуруувчин дахь тоглоом” гэж нэрлэжээ.

“Олон нийтийн өмнө тайлагнаж, саналыг нь сонсоно гэсэн ийм жүжиг тавих зөвшөөрлийг оросын тал өгсөнийг би ерөөсөө ойлгохгүй юм. Усан цахилгаан станц баривал  үр дагавар нь маш аймшигтай, бүр сүйрлийн шинжтэй гарна” гэж Тимофеев өөрийн фейсбук хуудсандаа бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан