Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Грект сэтгүүлчид, далайчид ажил хаялаа


Грекийн төр болон хувийн хэвшлийн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид бас далайчид өнөөдөр бүх нийтээрээ ажил хаяж Засгийн газрын эдийн засгийн бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. 24 цагаар ажил хаяхаа мэдэгдсэн сэтгүүлчид өглөөний 06,00 цагаас ажил хаясан бол далайчид 48 цагийн турш ажилдаа гарахгүй юм байна.

Энэ эсэргүүцэл маргаашийн лхагва гарагт болох бүх нийтийн ажил хаялтын хүрээнд болж байгаа гэнэ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Грекийн парламент зээлдэгчдийн санал болгож байгаа шаардлагуудыг тусгасан хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн нь ийм эсэргүүцэл өрнөх шалтгаан болж байна. Энэ хуулиар цалин тэтгэврийг хасах, татвар нэмэх, элдэв хөнгөлөлтүүдийг хасахаар зохицуулсан  юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан