Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад эртний булш тоногчийг 23 жилийн дараа олж баривчилжээ

23 жилийн өмнө эртний булш ухаж, архелогийн чухал олдвор хулгайлсан  этгээдийг Хятадын Ханань мужаас   олж саяхан баривчиллаа хэмээн нутгийн аюулгүй байдлын байгууллагын эх сурвалжаас Синьхуа агентлаг мэдээллээ.

Хууль сахиулагчдын мэдээгдсэнээр тэр эрэгтэй 1994 оны гуравдугаар сард Хубэй мужийн Зишинь гацаан дахь  эртний 300 булшны нэгийг хамтрагчидтайгаа ухаж эмэгтэй хүний цогцосны үлдэгдэл, бусад үнэт олдворуудыг хулгайлсан юм байна. Булшийг археологчид 2,4 мянган жилийн настай гэж тогтоосон байна.
 
Тэр үед хууль сахиулагчид хэргийн халуун мөрөөр орж 23 хүнийг сэжиглэн баривчилснаас 20 гаруй үнэт зүйл олж авсан ч энэ Ли Ихаю гэгч нь нуугдаж амжсан юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан