Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч тангараг өргөлөө


Францын шинэ Ерөнхийлөгч Эммануэль Макрон хуваагдаж хагаралдсан ард түмнээ нэгтгэхээ амлалаа.

Өдгөө 39 настай Э.Макрон өнгөрсөн амралтын өдөр Франсуа Олландын халааг аван Елисейн ордонд ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна. Тэрбээр Францын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болсон билээ.

Ерөнхийлөгчийн хувиар тэрбээр ард түмэндээ хандан анх удаагаа үг хэлэхдээ “би ардчиллын үнэ цэнийг хамгаалж, улс орноо нэгтгэх болно” гэжээ. Мөн шинэчлэл хийж, бүхнийг шинээр эхлэхийг тэрбээр Европын Холбоонд уриалсан байна. Тэрбээр өнөөдөр Германд айлчилж, тус улсын Канцлер Ангела Меркельтэй хэлэлцээ хийх ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан