Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Порошенко: Украин улс Оросын эзэнт гүрнээс бүрэн салж байна


Украины иргэд Европын холбооны орнуудад визгүй зорчих болсныг Украин улс “Оросын эзэнт гүрнээс салж байгаагаа харууллаа” гэж тэмдэглэсэн байна.

“Украин улс өнөөдөр Оросын эзэнт гүрнээс салж тусгаарлаж байгаагаа бүрэн төгс харууллаа гэж хэлэх байна. Гүн ухааны хувьд үүнийг бид хийх ёстой байсан юм” гэж Петр Порошенко пүрэв гарагт украины “1+1” телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Украины ерөнхийлөгч бас визгүй зорчих дэглэм нь “Украин улсыг Европын холбооны бүрэлдхүүн дэх түүхэн байр сууринд нь эргүүлэн авчирлаа” гэсэн байна.

Европын холбооны Сайд нарын зөвлөл энэ тавдугаар сарын 11-ний өдөр Украины иргэдийг Европын холбооны гишүүн улс орнуудад 90 хоногоос дээшгүй хугацаагаар визгүй зорчих эрхийг нээсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан