Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгойн эрчим хүчийг дотоодоос хангана

Манай улс 2015 онд Хятадын “Экспорт-Импорт” банкнаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах болсон билээ. Тэгвэл Энэ зээлийн 118 сая ам.долларыг нь  “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөлд зарцуулах болов. Ингэснээр Оюутолгой, Таван толгой, Цагаансуварга зэрэг томоохон уурхайнуудыг эрчим хүчээр хангана. Мөн Таван толгойд барих цахилгаан станц ашиглалтад орвол хоёр талын эх үүсвэртэй болох аж. Үүнээс гадна Туул голын дээгүүрх Баянзүрхийн 321,  Сонсголонгийн 289 метр урт бетон гүүр шинээр барих юм. Учир нь  Баянзүрхийн гүүр  1963, 1965 онд ашиглалтад орсон учир автозамыг өргөтгөх юм. Харин Сонсголонгийн гүүртэй холбогдож байгаа замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөж байна. Ингээд Сангийн яам, БНХАУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах Тусгайлсан зээлийн хэлэлцээр хийх болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан