Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүний эрхийг хамгаалагчид Трампын захиргааг шүүхэд өгчээ

Америкийн хүний эрхийн хяналтын Protect Democracy байгууллага Сири дэх Шайрат нисэх буудалд агаараас пуужингийн цохилт өгсөний л төлөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааг шүүхэд өглөө хэмээн The New York Times хэвлэл мэдээллээ.

Хамгийн гол нь Сирид агаараас цохилт өгөх шийдвэрийг Трампын засаг захиргаанаас хэн гаргаж, удирдсан бэ гэдгийг мэдэх гэсэн юм гэж байгууллага тэмдэглэжээ.

“Манай ардчилсан Үндсэн хуулиар гүйцэтгэх засаглал нь өөр нэг улс руу дайрах боломжийг хязгаарласан гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой” гэж Protect Democracy байгууллагын төлөөлөгч Жастин Флоренс мэдэгдсэн байна.

АНУ Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд Сирийн Шайрат нисэх буудал руу 59 ширхэг “Томагавк” пуужин харвасан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан