Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ Оман улсаас Боинг 737-700 онгоц түрээслэв



Өнөөдөр буюу УБ хотын цагаар 02:30 цагт Oман улсын “Oman Air S.A.O.C” компанийн Боинг 737-700 загварын агаарын хөлөг Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Уг агаарын хөлгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК 2 жилийн хугацаанд түрээсээр ашиглах юм.

2013, 2014 онд төлөвлөгөөний дагуу АНУ-ын Боинг компаниас өөрийн эзэмшлийн болон түрээсийн агаарын хөлгүүдийг авч МИАТ үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бол “Oman Air S.A.O.C” компаниас хүлээн авч байгаа уг Боинг 737-700 агаарын хөлгийг нислэгийн шинэ чиглэлүүддээ ашиглах юм байна. Тодруулбал, 2017 онд нислэгээ 2 шинэ чиглэлээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхнийх нь 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн БНСУ-ын Бусан хот руу долоо хоногт 2 удаа шууд нислэг хийх бол 11 дүгээр сараас Тайландын нийслэл Бангкок хот руу шууд нислэг хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Цаашид парк шинэчлэлтийг сүүлийн үеийн цоо шинэ онгоцуудаар солих зорилт дэвшүүлсэн бөгөөд 2019 оны I, II дугаар улиралд “Боинг 737 Макс 8” загварын агаарын хөлгүүд үйлдвэрээс гарсан даруйдаа Монголд орж ирэн 12 жилийн хугацаанд “МИАТ” компани түрээсээр ашиглахаар гэрээ байгуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан