Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германы музей 1,2 сая еврогийн үнэтэй титэм хулгайд алджээ


Германы Бадены Карлсруэд байдаг  орон нутгийн музей 367 бриллиант шигтгэж хийсэн, эртний титмээ хулгайд алдсан байна.
Хамгийн гайхалтай нь хулгайчид титэм байсан шилэн хоргоны түгжээг эвдэлгүйгээр титмийг авсан учраас музейн ажилтнууд  хулгай гарсан тухайд тэр дор нь мэдээгүй гэнэ.
Энэ титэм нь ХХ зууны эхэн үеийн гүнгийн хатан Хильде фон Бадены эдэлж явсан өнөөгийн ханшаар  1,2 сая еврогийн үнэ хүрэх дурсгалт зүйл гэнэ.
Хууль сахиулагчид гэмт этгээдийг хайж, үйл явдлыг гэрчлэх хүмүүсийг сураглаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан