Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Л.Зориг: Хадгаламжийн хүүгийн 10 хувийн татварыг Арилжааны банкууд бүрдүүлнэ
10 huvi baihdaa yadgiin be yadaj 2 huviig av l da
МАН нам ичээч ээ хувь хүний хадгаламжийн жаахан хүүгээс нь татвар авахдаа ичдэггүй юм байх даа. Ямар улсаас өгсөн мөнгө биш дээ өөрийн ариун цагаан хөдөлмөрөөрөө буй болгосон мөнгө байгаа шүү дэ. Юу юу гэж сайхан амлаж ард түмний итгэлийг авч 65 суудал авлаа да. Үүний оронд тэр офшортонгуудийнхаа мөнгийг шалгаж оруулж ирмээр юм аа. Ман амлалтаа эргэж харья аа
Татварын ерөнхий газрын дарга Л.Зоригоос төсвийн бүрдэлт, татварын хууль эрх зүйн орчины талаар тодрууллаа.
-Арилжааны банкны хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах болсон. Тэгвэл татварын орлого хэр хэмжээгээр нэмэгдэх тооцоо гараад байгаа вэ?
-Хувь хүний орлогын албан татварын заалт тавдугаар сарын 01-нээс хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ хугацаанаас эхлээд иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авна гэсэн үг. Бидний өмнө нь тооцож байсанаас уг хуулийг дөрөвдүгээр сарын 01-нээс мөрдөхөд 43 тэрбум төгрөгийн татвар орно гэж байсан. Одоо нийслэлийн төсөвт 40 орчим тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарсан. Хадгаламжийн хүүгийн орлогын татвар бол орон нутгийн төсөвт орох юм. Арилжааны банкуудтай хамтарч ажиллах ёстой. Одоогоор хамтран ажиллах гэрээгээ байгуулж байна. Одоо хоёр, гурван банк дутуу байгаа. Банкууд иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогыг тусгай дансанд бүртгэж түүнээс 10 хувийг нь орон нутгийн татварт төлөх үүрэгтэй. Энд нэг зүйл онцолж хэлхэд оны эхний дөрвөн сарын хадгаламжийн хүүгээс татвар авахгүй. Харин тавдугаар сарын 01-30 хүртэл хэдэн төгрөгийн хүүгийн орлого орж байна, түүнээс татвар авч эхэлнэ. Хадгаламжийн хугацаа нь гурван сар бол гурван сарын дараа, жилийнх бол оны эцэст авна. Мөн хугацаагүй хадгаламж бол сар бүр татвар бодож авах юм.
-Авто машины онцгой албан татвар бас нэмэгдсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ татварыг Гаалийн байгууллага хариуцах ёстой. Зарчмын хувьд үйлдвэрлэснээс хойш олон жил буюу 10-аас дээж жил болсон цилиндрийн багтаамж өндөр шатахуун их зарцуулдаг жип авто машины татвар ихээхэн нэмэгдсэн. Ийм учраас шатахуун бага зарцуулдаг экологид сөрөг нөлөөгүй, он залуу авто машин импортолхыг дэмжсэн бодлого гэж ойлгож болно.
-Татварын болон НӨАТ-ын орлого бүрдүүлэлт ямар хэмжээнд байна вэ?
-Улсын төсвийн 70 орчим хувийг татварын орлогоор бүрдүүлдэг. Улс болон орон нутгийн төсөвт жилд дунджаар 2 их наяд гаруй төгрөг төвлөрүүлдэг тооцоо бий. Энэ онд улсын төсөвт 1.9 их наяд, орон нутгийн төсөвт нэг тэрбум гаруй төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт 845 тэрбум төгрөг орууллаа. Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймаг улс болон орон нутгийн төсөвт хамгийн их татвар бүрдүүлдэг. Учир нь уул уурхайн үйлдвэрлэл эдгээр аймагт төвлөрсөн байдаг юм. Шинэ хууль мөрдөж эхэлснээс хойш орлого сар бүр нэмэгдэж ирсэн. Энэ оны эхний дөрвөн сард 220 гаруй тэрбум төгрөгийн татвар орсон. Урд жилүүдэдтэй харьцуулж үзвэл 150-160 тэрбум төгрөг ордог байсан. Тэгэхээр 70-80 тэрбум төгрөгийн орлого нэмэгдээд байна. Өнгөрсөн оны дүнгээр 50 гаруй тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн тооцоо гарсан байдаг.
-Эдийн засгийн нөхцөл байдлын улмаас татвар төлөгчдийн тоо цөөрсөн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Татвар төлөгчдийн тоо нэг их цөөрөөгүй. Үйл ажиллагаа явуулаагүй татвар төлөгчид өнгөрсөн онд нэлээд байсан. Одоо эдийн засгийн байдал дээрдээд бодлого тодорхой болоод ирэхээр татвар төлөгчид үйл ажиллагаагаа сэргээж байна. Өнөөдөр бизнесүүд идвэхижиж буй дүр зураг харагдах болсон. Тухайлбал, төрөл бүрийн тусгай болон газрын зөвшөөрөл авах, ашигт малтмалын хайгуул хийх ажлын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа юм. Мөн урин дулаан болж барилгын ажил бас эхэлж байна. Ер нь татвар төлөгчид ажлаа эхлэе, бизнесээ идвэхжүүле гэсэн сонирхол ажиглагдах болсон.
-Тэгэхээр татварын орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрч байгаа гэж ойлгож болох нь ээ дээ?
-Төвөлөсөн хэмжээнээс давж яваа. Жишээ нь энэ оны эхний дөрвөн сарыг 2015 оныхтой харьцуулхад 340 гаруй, өнгөрсөн оныхоос 450 тэрбум төгрөгөөр илүү байгаа юм. Энэ нь бизнесийн үйл ажиллагаа идвэхжих хандлагатай байгааг илтгэж буй явдал юм.
-Татварын багц хуулийг шинэчлэх гэсэн яриа бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Одоо мөрдөж хуулийг 10 жил мөрдөж байна. Үүнээс хойш улс орны нийгэм, эдийн засаг, амьдрал өөрчлөгдсөн. Ийм учраас татварын хуулиудыг шинэчлэх ажил эхэлж байгаа. Оны эхнээс ажлын хэсэг гарч Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулиудыг шинэчлэн найруулах, НӨАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татварт нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд боловсрууллаа. Одоо үүнийг Сангийн яаманд өргөн барьж байна. Уг хуулийн төслийг Сангийн яам олон нийтээр хэлэлцүүлэх, санал солилцох үүрэгтэй. Ингээд аравдугаар сард УИХ-д 2018 оны улсын төсвийн тухай хуулийн хамт өргөн барих төлөвлөгөө бий.
-Татварын байцаагч аж ахуйн нэгжүүдийн дансыг хаадаг. Үүнд татвар төлөгчид таагүй ханддаг. Энэ байдлыг шинээр хэлэлцүүлэх хуулийн төсөлд өөрчлөхөөр тусгасан болов уу?
-Аль болохоор бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулахгүй татварын өр төлбөрийг барагдуулдаг аргад шилжих зорилт тавьж байгаа. Данс хаадаг нь ядарсан арга л даа. Өнөөдөр татвараа төлөхгүй гурав, зургаан сар болоход дансыг нь хааж мөнгө орж ирвэл түүнийг нь өрөнд суутгадаг. Олон улсад татвар төлөгчидийг төлж буй мөнгөнийх нь хувь хэмжээгээр ангилсан систем ашигладаг. Үүнийг хэрэглэнэ. Жишээ нь бичил, жижиг бизнес эрхлэгчид татвар төлдөг системтэй. Дунд хэмжээнийх арай өөр томоохон хэмжээний татвар төлөгч нь бас тусдаа тайлан, хяналт шалгалтын системтэй байна. Тухайлбал, бичил жижиг бизнес эрхлэгчид улирал бүр бус жилд нэг удаа татварын албант тайлан гаргаж өгдөг болно гэсэн үг. Одоогын хуулиар том, жижиг ялгаагүй улирал болгон тайлан гаргадаг. Мөн НӨАТ-ын тайланг сар бүр гаргаж өгдөг нэг загвартай юм. Үүнийг тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, орлого зэргийг харгалзан үзэж ялгаатай болгох ёстой.
-Татвар төлөгчдийн өдрүүдээр ямар ямар ажил өрнүүлэх вэ?
-Татварын ерөнхий газар татвар төлөгчдийн өдрүүдийг 18 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ онд НӨАТ-ын хуулийг сурталчилна. Мөн шилдэг татвар төлөгчдөө шагнаж урамшуулах, үйл ажиллагааг сурталчилах ажил хийнэ. Бас ирээдүйн татвар төлөгчдөд зориулсан хичээл заана. Тухайлбал, ЕБС-ын ахлах ангийн сурагчдад татварын хууль тогтоомжийн талаар хичээл орно. Цаашид ЕБС-ын сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн хичээл оруулах төлөвлөгөө бий. Татварын 32 албатай. Тэд аж ахуйн нэгжүүдийг хууль хэрхэн биелүүлж байгаа болон өр төлбөрийг нь харж шилдэг татвар төлөгчдийг тодруулдаг. Жишээ нь “Эрдэнэт” үйлдвэр, “Оюу толгой” зэрэг томоохон 10 татвар төлөгч шилдэгээр шалгарсан. Нийслэлийн дүүрэг, бүх аймаг бүр шилдэг таван татвар төлөгчөө тодрууллаа. Ингээд улсын хэмжээнд 99 шилдэг татвар төлөгч тодорсон. Үүнд том жижиг, татвар төлсөн хувь хэмжээ харгалзахгүй шалгарч байгаа юм.

0 Сэтгэгдэл
zochin

2017.05.08
2017.05.08
2017.05.08