Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Казахстаны боксчид олимпод айраг, каз авч явна

Монголын төдийгүй бусад улс гүрнүүдийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн тоонд багтах Казахстаны боксын шигшээ баг энэ сарын 22-нд Лондонд төвхнөхөөр болжээ. Тус багийн  ахлах дасгалжуулагч Мырзагали Айтжановтой “Бид алт мөнгө хүрэл гэсэн гурван медалийг авахын төлөө зорилттой. Хамгийн гол сугалаанаас их зүйл шалтгаална даа” хэмээн ярьжээ. Өөр нэгэн сонирхолтой зүйлийн талаар ярилцлагандаа өгүүлжээ. Тэрээр “Аль ч олимпын тосгон үнэхээр сайн хоолтой, Христ, Мусульман гээд бүх төрлийн гал тогоо тэнд хүссэнээр нь байрлуулдаг. Гэвч бид казакууд учраас айраг, каз авч явна. Хэрэв хилээр оруулахгүй бол тэр биз, ямар ч байсан аваад явна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан