Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онгоцонд аюулгүйн бүсээ бүслээгүйн гай “Москва-Бангкок” рейс


Москвагаас Тайландын нийслэл Бангкокыг зорьж явсан агаарын тээврийн “Аэрофлот” компанийн Boeing 777 онгоц агаарын хүчтэй урсгал, “нүх”-нд  орж зорчигчид гэмтсэн явдал гарсан байна. Энэ үеэр нийт 30 орчим хүн хүнд хөнгөн гэмтэл авсны 15 нь Тайландын нийслэлийн эмнэлэгт хэвтээд байна.

Энэ талаар “Энэ аймшигт явдал ердөө 15 секунд л үргэлжилсэн. 30 минутын дараа гэхэд манай багийнхан онгоцоо хэвийн байдалд оруулж чадсан. Харамсалтай нь аюулгүйн бүсээ бүслээгүй байсан зорчигчид бэртэж гэмтсэн” гэж онгоцны нэгдүгээр нисгэгч Александр Рузов ярьсныг НТВ телевиз дамжуулжээ.

“Аэрофлот” компанийн хэвлэлийн төлөөлөгч Максим Фетисов “Онгоцны нэгдүгээр нисгэгч агаарт 23 мянган цаг ниссэн, хоёрдугаар нисгэгч нь 10,5 мянган цаг ниссэн гэж мэдэгдсэн байна. Тэр бас ганцхан агаарын ийм урсгалыг урьдчилан мэдэх боломжгүй гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан