Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд БНАСАУ-ын талаар хэлэлцлээ


АНУ, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчид БНАСАУ-ын нөхцөл байдлын талаар хэлэлцэж хамтарсан хэлэлцээр хийлээ гэж Пентагоны хэвлэлийн алба мэдээллээ.
Талууд БНАСАУ-тай холбоотой хамтарсан үйл ажиллагаагаа уялдуулах, цаашид харилцаагаа бэхжүүлэх нөхцлийн талаар ярилцсан байна.

“Улс орнуудын төлөөлөгчид Солонгосын хойг болон Зүүн хойд Азиийн энхтайван, тогтвортой байдалд аюул учруулсаар байгаа БНАСАУ-ын эсрэг ямар үйл ажиллагаа явуулахаа хэлэлцлээ. АНУ бас Өмнөд Солонгос, Японы аюулгүй байдлыг хангахад хатуу хариуцлага хүлээж байгаа гэдгээ баталсан байна” хэмээн мэдээлэлд дурджээ.

АНУ-ын хоёр бөмбөгдөгч онгоц өнгөрсөн долоо хоногт хоёр ч удаа Солонгосын хойгийн дээгүүр ниссэн гэж үүний өмнө CNN  телевиз мэдээлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан