Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Трамп Умард Солонгосын удирдагчийн чадварыг үнэллээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп CBS телевизэд өгсөн ярилцлагадаа Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг ухаантай залуу хэмээн нэрлэсэн байна.
Америкийн ерөнхийлөгчийнхөөр бол БНАСАУ-ын удирдагч хэдийгээр залуу хүн болов ч өөрийн улс орноо засаглан удирдаж чадаж байгаа гэнэ.
“Олон хүн энэ засаглалыг нь өөрчилж түүний авгаар юм уу, өөр нэгнээр солихыг бодож байгаа гэдэгт би итгэлтэй байна. Харин тэр үүнийг барьж чадаж байна. Хэлэх юмгүй тэр бол ухаантай залуу” гэж Трамп тэмдэглэжээ.
Трамп Умард Солонгосын удаа дараа пуужин харваж байгаа тухайд “Би энэ талаар яримааргүй байна. Магадгүй тэд тийм ч сайн пуужинтай болж чадаагүй байж мэднэ. Гэхдээ л эцсийн эцэст тэд сайн пуужинтай болчихно шүү дээ” гэжээ.
БНАСАУ-ын асуудлыг шийдвэрлэхэд Хятадын үүрэг чухал гээд “Тэд Умард Солонгосыг сул дорой байхыг хүсэхгүй байгаа. Гэхдээ тэднийг цөмийн зэвсэгтэй болоосой гэж хүсэхгүй байгаа” гэжээ.

0 Сэтгэгдэл