Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Майн баярын жагсаалд оролцогчдоос Стамбулын цагдаа 207 хүнийг саатуулжээ

Туркт олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрөөр жил бүр эсэргүүцлийн жагсаал болдог болохоор даваа гарагт томоохон хотуудын гудамж талбай цагдаа нараар дүүрэн байлаа гэж Reuters агентлаг мэдээллээ. Стамбул хотод гэхэд л засгийн газрын эсрэг цуглаан байнга болдог, Таксим талбайд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм байна.

Гэтэл Майн-1-нээр жагссан олон нийт “Таксим биднийх, түүнийг бидэнд үлдээ” гэж хашгиралдан эсэргүүцлээ илэрхийлсэн тул цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглахад хүрсэн байна. Улмаар 207 хүнийг саатуулан нэгжихэд “Молотовын коктейл” хэмээн шатаагч шингэн бүхий шил 40, гар  бөмбөг 17 гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан