Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Энхтөр: Төв банкны үндсэн зорилтыг дэлхийн жишигт нийцүүлэх хуулийн өөрчлөлт хийнэ

Т.ЖАНЦАН

Монголбанкнаас энэ онд банк, санхүүгийн чиглэлээр холбогдох 10 хуульд нэмэлт, өөрчлөлт шинэчилсэн найруулгахийх, шинээр хуулийн төсөл боловсруулах ажлыг санаачлан гүйцэтгэж  буй. Удахгүй хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх юм. Энэ талаар Монголбанкны Хууль эрх зүйн газрын  Эрх зүйн  бодлогын хэлтсийн захирал М.Энхтөртэй ярилцлаа.

-Банкны салбарын хууль эрх зүйн орчинд шинэчлэлт хийх болсон хэрэгцээ шаардлага юу байв гэдэг асуудлаар ярилцлагаа эхэлье.
-Юуны өмнө  хууль зүйн болоод  практик шаардлага байсан.Хууль зүйн шаардлагын хувьд, Монголбанкнаас Банкны салбарын зарим хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр хуулийн төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхийг УИХ-аас даалгасан. Тухайлбал, УлсынИхХурлын 2016 оны68 дугаар тогтоолоор баталсан “Төрөөсмөнгөнийбодлогынталаар 2017 ондбаримтлахүндсэнчиглэл”-д 5 хуулийн төсөл, мөн оны 71 дүгээртогтоолоорбаталсан “Эдийнзасгийгсэргээххөтөлбөр”-т УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх 4 хуулийн төсөл, 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д 6 хуулийн төсөл гээд, давхардсан тоогоор нийт 15 хуулийн төслийг боловсруулах, УИХ-д өргөн барих ажлыг зохион байгуулах шаардлагатай болсон.Түүнээс гадна, Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Ажлын хэсгийн түвшинд энэ оны 2 дугаар сард урьдчилан тохирсон тухай бид бүхэн мэднэ. Энэ хөтөлбөрийг Монгол Улсаас хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болгож, нийт 4 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар батлуулах үүргийг гишүүн орны хувьд Монгол Улс хүлээхээр болж байна.Хоёр дахь шаардлага буюу практик шаардлагын тухайд, дээр дурдсан хуулиудад өөрчлөлт оруулах, зарим хуулийг шинээр боловсруулан УИХ-аар батлуулах шаардлага бодитой байгааг Монголбанкнаас үйл ажиллагааныхаа туршлагад үндэслэн олж тогтоосон. Энэ шаардлагыг хангах, ажил хэрэг болгох зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн А-10 дугаар тушаалаар “Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хөтөлбөрт гүйцэтгэхээр дэвшүүлсэн 5 чиглэлийн нэг нь “Хууль эрх зүйн шинэчлэл чиглэл”гэсэн тодорхой хийх ажил багтсан. Энэ чиглэлийн хүрээнд Монголбанкнаас энэ ажлыг “Банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр” болгон хэрэгжүүлж байна.

-Чухам ямар хуулиуд байгааг тодорхой тайлбарлаж өгнө үү?
-Дээр дурдсан хоёр шаардлагыг үндэслэн одоо Монголбанкнаас 10 хуулийн төсөл дээр тус бүрт нь ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Бидний гүйцэтгэж байгаа хуулийн төслийн тоо 10 байгаа нь дээр өгүүлсэн хуулиудын нэгтгэсэн тоо хэмжээ юм. Эдгээр боловсруулсан болон боловсруулж байгаа хуулийн төслүүд нь: Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Активын удирдлагын тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Векселийн тухай хууль, Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслүүд юм.Энэ 10 хуулийн төслийн 2 хуулийн төслийг шинээр хууль боловсруулах, 4 хуулийн төслийг шинэчлэн боловсруулах, үлдэх 4 хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэрээр хуулийн төслийг тус тус боловсруулж байна.

-Та Банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр гэлээ. Энэ хөтөлбөрт яг хууль эрх зүйн шинэчлэл хийх шаардлагыг хэрхэн авч үзсэн бэ?
-Товчоор хэлбэл, дээр хэлсэн хуулийн төслүүдийг боловсруулах болсон шаардлага нь бидний үйл ажиллагаанд өмнө нь тулгарсаар хуримтлагдсан байсан олон зүйлийн үр дүнд бий болсон. Эдгээр шаардлагын улмаас бид энэ жил энэ ажлыгшинэлэг байдлаар цогцоор нь эхлүүлэх зорилго тавин ажиллаж байна. Хуулийн төслүүдэд зарчмын томоохон өөрчлөлтийг тусгаж байгаа. Эдгээрийн зарчмын томоохон өөрчлөлтийн заримаас дурдвал, Төв банкны тухай хуульд тусгах Төв банкны үндсэн зорилт, мөнгөний бодлогын шийдвэр гаргах хэлбэр, Банкны тухай хуульд тусгах банкны хяналт шалгалтын эрсдэлд суурилсан арга хэмжээ, Валютын зохицуулалтын тухай хуульд тусгах валютын нэгдсэн бодлого, валютын биржийн болон биржийн бус арилжаа, түүнчлэн, анх удаа шинээр боловсруулсан үндэсний төлбөрийн системийн хуулийн төсөл, активын удирдлагын тогтолцооны тухай хуулийн төсөл, тэдгээрт тусгасан олон шинэ харилцаа, түүний зохицуулалтыг нэрлэж болно.Бидний зүгээс эдгээр хуулийн төслүүдийг банкны салбарын эрх зүйн орчинд тоо хэмжээний хувьд ч, хамрах хүрээ, зохицуулах харилцааны хувьд ч томоохон өөрчлөлтийг шинээр авчирна гэж үзэж байгаа юм.Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А-97 дугаар тушаалаар Ажлын хэсгийг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр ахлуулан байгуулсан. Ажлын хэсэгт манай хэлтсийн бүх ажилтнууд болон бусад газрын зарим ажилтнууд багтан ажиллаж байна. Энэ Ажлын хэсгээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүн дотроо эдгээр хуулийн төслийг боловсруулж буй Ажлын хэсгүүд хоорондын ажлын уялдааг хангах, хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг олон нийтэд хүргэх, УИХ-д өргөн барих ажлыг зохион байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна. Жишээлбэл, энэ Ажлын хэсгээс дээр хэлсэн 10 хуулийн төслийн тухай видео болон хэвлэмэл танилцуулгыг бэлтгэж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд зориулж 4 дүгээр сарын 10-ны өдөр уулзалт-танилцуулга хийсэн.

-Хуулийн төслүүд боловсруулах  ажлын явцын ямар түвшинд байгаа тухай та товч танилцуулна уу?
-Арван хуулийн төслөөс одоо нэг хуулийн төслийг УИХ-ын чуулган дээр ид хэлэлцэж эхлээд байна. Тэр нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл юм. Харин бусад 9 хуулийн төслийн хувьд, бид Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу тодорхой ажлуудыг гүйцэтгэж дуусгаад байна. Энэ хууль 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулиар хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд тодорхой судалгааны болон бусад ажлыг заавал хийж гүйцэтгэхээр тусгасан. Тухайлбал, өнөөдрийн байдлаар бид ихэнх хуулийн төслийн хувьд, хуулийн төсөл боловсруулах шаардлагыг тодорхойлох зорилгоор тандан судалгааны ажил, хуулийн төсөл, дагалдах хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийн үр нөлөөний судалгаа, зардлын тооцоо, хуулийн төслийн танилцуулга зэргийг хийж гүйцэтгээд байна. Одоо ихэнх хуулийн төсөл дээр хараахан хийгдээгүй үлдсэн хоёр зүйл нь олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, эрх,хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөж болзошгүй этгээд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагаас санал авах ажлыг дурдаж болно. Гэхдээ, энэ хоёр ажлыг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төсөл санаачлагчаас зохион байгуулах шаардлагатай болох юм.

-Монголбанк өөрөө УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлэх эрхгүйшүү дээ. Таны сая ярьсан нь үүнтэй холбоотойгоор хүлээгдэж байгаа асуудал гэж ойлгож болох уу, тэгэхээр эдгээр хуулийн төслийг хэрхэн УИХ-д өргөн мэдүүлэхээр байна вэ?
-Тиймээ, бэлэн болсон ихэнх хуулийн төслүүдийн хувьд энэ шалтгаанаар хүлээгдэж байна. Таны хэлснээр Монголбанкнаас шууд УИХ-д хандан хуулийн төсөл өргөн мэдүүлэх боломжгүй. Тиймээс хуулийн төслүүдийн заримыг УИХ-ын гишүүнээр, заримыг Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барих шаардлага бий. Энэ ажлын шаардлагын хүрээнд бид УИХ-ын гишүүд болон Засгийн газрын холбогдох яамны албаны хүмүүстэй хамтран ажиллаж байна.

-Эдгээр хуулиуд дундаас Төв банкны тухай хуулийн шинэчлэл анхаарал татаж байна. Олон Улсын Валютын Сан хөтөлбөрт хамрагдахтай холбогдуулж хараат бус байдлаа бэхжүүлэхэд анхаарч хуулиа шинэчлэх гэж байгааг дэмжиж хэрэгжүүлэхийг зөвлөсөн шүү дээ.
-Төв банкны бие даасан, хараат бус байдлын үзүүлэлтийг тооцсон индексийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс Монголбанкны үндсэн зорилтыг дэлхийн нийтийн түгээмэл, чиг хандлага болсон “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчлөх, Мөнгөний бодлогын шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч дангаараа гаргадаг өнөөгийн тогтолцоог өөрчилж, Мөнгөний бодлогын зөвлөл, эсхүл хороогоор хэлэлцүүлэн хамтын шийдвэр гаргадаг болохтой холбоотой хуулийн зохицуулалтыг шинээр хуульд нэмж тусгана. Банкны тухай хуульд шинээр тусгах өөрчлөлт нь бүхэлдээ банкны хяналт шалгалтын эрх зүйн орчны сайжруулахад чиглэж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар дараах 4 чиглэлээр өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулж байна. Үүнд: банкны сайн засаглалыг бэхжүүлэх зорилгоор банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх удирдлагад тавих шалгуурыг сайжруулах, банкинд хэрэгжүүлэх албадлагын болон бусад эрт үеийн арга хэмжээг зөвхөн зөрчил гарсны дараа бус, зөрчил үүсч болзошгүй эрсдлийн түвшинд хүрсэн тохиолдолд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх,албадлагын арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлэх,албадлагын арга хэмжээг банкны хяналт шалгалтын үр дүнд үндэслэдэг байхзэргийг дурдаж болно.

Энд мөн Эрдэнэсийн сангийн тухай хуульд тусгах өөрчлөлтийн тухай онцлохыг хүсч байна. Хуулиар үндсэн хоёр төрлийн харилцааг зохицуулж байдаг онцлогтой. Нэгдүгээрт, Эрдэнэсийн сан нь Монголбанкинд байршиж байдаг ба энэ сан нь манай улсын түүх, соёлын өв, эрдэнэсийн ховор нандин төрөл, зүйлийг хадгалж, үзмэр гаргах, энэ сангийн эд зүйлийг баяжуулах үйл ажиллагааг гүйцэтгэж байдаг. Хоёрдугаарт, ашигт малтмал олборлогч аж ахуй нэгж, иргэдээс Эрдэнэсийн санд үнэт металл, алтыг худалдан авдаг. Монголбанкны энэ үйл ажиллагаа нь манай улсын  валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэхэд чухал байр суурь эзэлдэг. Иймд энэ хоёр чиглэлээр Эрдэнэсийн сангийн тухай хуулийг сайжруулах зорилгоор холбогдох хуулийн төслийг боловсруулаад байна. Монголбанкнаас санаачилж буй хуулийн шинэчлэлтийн талаар Mongolbank.mn  цахим хуудсанд мэдээлсэн байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан