УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Ганц тамхины ишнээс үүдсэн гал бүтэн хотыг хамарсан эмгэнэл
Хүний болгоомжгүй үйлдэл, хариуцлагагүй явдал хүний аминд хүрч, бүр бүтэн хотыг устгасан эмгэнэлт түүх энэ. Манай гаригийн түүхнээ тохиосон, Америкт бол хамгийн том энэ аймшигт осол ердөө нэг хариуцлагагүй усан цэрэг тамхиныхаа ишийг хайхрамжгүй хаяснаас л үүдсэн гэдэг.
Үхлийн хөлөг онгоц
1947 оны дөрөвдүгээр сарын 12-нд ачааны 135 метр урт, 17,6 метр өргөнтэй “Гранкан” хөлөг Техас-Сити боомтод орж иржээ. Хөлөг аммиакын нитрит тээж явсан нь ерийн үед бол тийм ч аюултай биш ачаа байлаа. Хөлөг онгоц ирж л байдаг, явж л байдаг боомт хотынхон энэ бүхнийг нэг их анзаарсангүй.
Хайхрамжгүй усан цэрэг
Хөлөг тав хоног зогслоо, ачаа ч ямар нэг аюулгүй.. Ганцхан хөлгийн ахмад их л энэрэнгүй зөөлөн хандаж усан цэргүүдийг ажлынхаа үеэр тамхи татахыг нь зөвшөөрсөн байна. Дөрөвдүгээр сарын 16-ны өглөөний 08,00 цагийн үед нэг усан цэрэг тамхи татаж байгаад үлдэгдлээ хаяж. 9,00 цаг гэхэд гал эхэлж, маш богино хугацаанд тархсан байна. Ахмад бас ачааг саармагжин муудахаас сэргийлэн усаар унтраахыг хоригложээ.
Жинхэнэ гамшиг эхэлсэн нь
Гал сөнөөгчид 09,15 гэхэд ирж, даанч гал байж боломгүй тархаж бүр дэлбэрчээ. Гал сөнөөгчид, хөлгийнхөн агаарт шидэгдэх нь тэр. Зэргэлдээ байсан хөлгүүд аюулаас зугтаан эргээс холдлоо. Ингээд л Америкт урьд хожид үзэгдээгүй гамшиг эхэлж дээ.
Хот галд автав
Техас-Сити хот бол зүүн өмнөд америкийн нефьт химийн үйлдвэрлэлийн том төв байлаа. “Гранзан хөлгийн дэлбэрэлтийн давалгаа, дэлбэрлтээс үүссэн галт цучлууд хот руу үсэрч хот галд автлаа. Хотынхон үймж, бүхий л чадлаа дайчилсан ч зэргэлдээ хотуудаас гал сөнөөгчид ирж байж оройн 23,00 цаг гэхэд арай хийн галын голомтыг унтраалаа.
Шинэ шинэ гамшиг
Гэхдээ л шөнийн 00 цагт дахиад хоёр ч дэлбэрэлт боллоо. Гал улам тархаж улам л их талбайг хамран олон хүн нэрвэгдэв. Галыг анхны дэлбэрэлт болсноос хойш гурав хоногийн дараа арайхийн унтраасан байна.
Балгас болсон хот
Ганцхан тамхины унтраагаагүй иш урьд өмнө нь Америкт болж байгаагүй гамшиг дагуулж хотын гуравны хоёр нь балгас боллоо. Усан боомтоос 40 км зайд байсан байшингийн цонх шил хагарч, хотын дээгүүр нисч явсан гурван онгоц дэлбэрэлтийн цохих долгионд өртөн далайд унажээ. Нийт хохирлыг тэр үеийн ханшаар 50 сая доллар гэсэн нь өнөөгийнхөөр бол хагас тэрбум доллартай тэнцэхээр болсон байна.
Хариуцлагагүйн үр дагавар
Боомтод болсон эхний дэлбэрэлтийн уршгаар 581 хүн амь алдаж 1500 гаруй хүн бэртэж түлэгдсэн байна. Ер нь нийтдээ 7000 орчим хүн шархдаж үлдсэн бол 20 мянган хүн орон гэргүй болж хэдэн зуун хүн сураггүй алга болжээ. Хариуцлагагүй, салан задгай усан цэргийн хаясан ганц тамхины иш ийм үнэд хүрчээ.

0 Сэтгэгдэл