Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Мөнгөнтуул дэлхийн аварга Хятадын их мастер Хоу Ифаньтай хайнцжээ

FIDE буюу Олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний тав дахь цуврал Армяны Жермук хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 12 шатарчин тойргийн системээр өрсөлдөж, аваргаа тодруулах тус тэмцээнд Монгол Улсын шатарчин, Олон улсын мастер Б.Мөнгөнтуул эх орноо төлөөлөн дэлхийн аварга Хоу Ифань /Хятад/, Хампи Конеру /Энэтхэг/, Жао Сьюэ /Хятад/, Надежда Косинцева /ОХУ/ нарын шилдгүүдийн хамт өрсөлдөж буй юм.
Эхлээд Б.Мөнгөнтуул Хятадын их мастер Хоу Ифаньтай хараар нүүж, хайнцжээ. Харин өчигдөр болсон хоёрдугаар өргийн тоглолтод тэрбээр Хятадын шатарчин Руан Луфейтэй цагаанаар тоглож, хожигдсон байна. Өнөөдөр гуравдугаар өргийн тоглолтууд болох бөгөөд Б.Мөнгөнтуул ОХУ-ын их мастер Екатерина Ковалевскаятай цагаанаар тоглох юм. Хоёр өргийн дараах байдлаар Б.Мөнгөнтуул 0,5 оноотой аравдугаар байрт бичигдээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан