Германы “Порше” компани Оросын теннисчин Мария Шараповатай хамтын ажиллагаагаа сэргээсэн тухай тус компанийн хэвлэлий алба мэдээллээ. 2016 оны 3 дугаар сард Шараповагийн тэмцээнд оролцох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах шийдвэрийг Олон улсын теннисний холбоо /ITF/ гаргасны дараа уг хамтын ажиллагаа зогсоод байсан юм.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Шарапова Лос-Анжелест болсон “Порше” компанийн арга хэмжээнд оролцсон боловч хамтын ажиллагааг сэргээх талаар албан ёсоор мэдэгдээгүй аж.
М.Шарапова өнөөдөр Италийн тамирчин Роберта Винчи-тэй эхний тоглолтоо хийх гэж байгаа юм. Түүнийг тэмцээнд оролцохыг хориглосон хугацаа өнөөдөр буюу 26-ны өдөр дуусч байгаа учраас Германы Штутгарт хотод болж буй тэмцээнийг зохион байгуулагчид Шараповад wild card олгосон байна.
Оросын теннисчин М.Шарапова “Их дуулга”-ын тэмцээнүүдэд 5 удаа түрүүлж байснаас гадна Холбооны цомд нэг удаа аваргалж, Лондонгийн Олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан билээ.